top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

MLBB Mid Season Cup 2024-т IHC баг шалгарлаа.

Монгол улс албан ёсоор Mid Season Cup 2024 тэмцээний Wild Card буюу урьдчилсан шатад баг тамирчдаа оролцуулах эрхийг авсан бөгөөд ESN - eSports Network нь дотоодын сонгон шалгаруулалтыг хийлээ.


Тэмцээний явцаас

Play In шат

Mid Season Cup 2024 (MSC) тэмцээний Wild Card буюу урьдчилсан шатны эрхийн төлөөх MSC 2024 MONGOLIA QUALIFIER тэмцээнд нийт 1188 баг бүртгүүлж, тэмцээний эхний нээлттэй сонгон шалгаруулалтаас 16 баг, хоёр дахь нээлттэй сонгон шалгаруулалтыг үлдсэн багуудын дунд явуулж  дахин 16 баг, нийт 32 баг Play-In шатад өрсөлдсөн.


Play Off шат

MSC 2024 MONGOLIA QUALIFIER тэмцээний Play-Off-ийн шатны тоглолтод IHC esports, Hello there MP, Aquille, Final Epilogue, The MongolZ, Blaze esports, Imposters, So close багууд оролцсон билээ.


Харин шөвгийн дөрөвт IHC esports, Aquille, The MongolZ, Imposters багууд өрсөлдөн 06.08-нд UG Arena-д аваргаа шалгаруулах тоглолтод IHC esports, The MongolZ, Imposters багууд аваргын төлөө өрсөлдөв.


Аваргын төлөөх тоглолт

Аваргын төлөөх тоглолт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын UG arena-д болж, доод хүснэгтэд The MongolZ баг Impostor багийг 3:0 харьцаагаар буулган авлаа.

The MongolZ 3:0 Impostor

 

Grand Final:

  • IHC Esports The MongolZ тоглолтод IHC баг 3:1 харьцаагаар хожиж энэ зуны 6-7 сард Саудын Арабын Рияад хотноо Esports World Cup (EWC) тэмцээнд оролцох эрхээ авлаа. IHC esports баг тэмцээний аваргын цом, 15 сая төгрөгийн шагнал хүртлээ.

  • The MongolZ баг тэмцээний хоёрдугаар байр, 7 сая төгрөгийн шагнал хүртлээ.

  • Impostors баг тэмцээний гуравдугаар байр, 4 сая төгрөгийн шагнал хүртлээ.

  • Тэмцээний шилдэг тоглогч MVP-ээр IHC багийн тамирчин ZXAURA шалгарлаа.

IHC esports          багийн бүрэлдэхүүн            

  • М.Энхбат  “Aizn”          

  • Т.Багабанди “Zxaura”          

  • М.Амармөрөн “Forbid”      

  • Ч.Эрдэнэмөнх “Bebex” 

  • Б.Батболд “Ethan“ 


Images courtesy of ESN - Esports Network


Тэмцээнээс гадна...

Esports Network байгууллага аварга шалгаруулах тэмцээнээс гадна Celebrity Match, хүүхэд залуусын сонсох дуртай дуучид, хөгжимчид уран бүтээлээсээ танилцуулсан нь MLBB тоглогчдын хувьд баярын өдөр болов.

Celebrity match-д MLBB тоглоомыг сонирхон тоглодог олны танил эрхэмүүд оролцлоо.

 Sky Wanderers

  • Saftaz - caster

  • Bankai – The MongolZ багийн тамирчин  

  • Tsogtoo – Mesmerism

  • Wolfizm - rapper

  • Namone – дуучин

 Orange cat energy

  • Snoopy - caster

  • Zxaura – IHC багийн тамирчин

  • Saihnaa – MEDQ

  • Bayaraa – Комедиан

  • Riona - streamer

Тэмцээн маш сонирхолтой, хөгжилтэй болж Orange Cat Energy баг өрсөлдөгчөө 2:0 харьцаагаар хожлоо.

Тэмцээний ерөнхий хөтлөгч: Baagii

Зочин уран бүтээлч: San Junifer хамтлагийн хийлч Bay, Foux хамтлаг, Noubold, Bektor Petrovic, Fruity Baachka, Fav

Тэмцээний тайлбарлагч: Saftaz, Snoopy, Jalgunaa


Photos by esportsnews.mn


Moonton Games-ийн зүгээс жил бүр зохион байгуулдаг Mid Season Cup (MSC) тэмцээн өмнө нь зөвхөн Зүүн Өмнөд Азийн бүсэд явагддаг байсан бол энэ удаад цар хүрээгээ тэлж, илүү олон орныг хамруулж байна. Энэ жилийн хувьд MSC нь энэ зуны 6-7 сард Саудын Арабын Рияад хотноо Esports World Cup (EWC) нэрийн дор зохион байгуулагдана. MLBB сонирхогч хүүхэд залуус маань мартаагүй бол Team Lilgun (IHC Esports) баг өнгөрсөн жил National Championship тэмцээнд түрүүлэн Wild Card эрхийг авч дэлхийн аваргад оролцож байсан бол энэ удаад EWC-д оролцох том боломжийг ESN - eSports Network олгож байна.


Тэмцээний үеэр esportsnews.mn хэвлэлийн эрхтэй оролцож тэмцээний явцыг сурвалжлан хүргэсэн Caster Munzu-д баярлалаа.


 

 


Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.

Recent Posts

bottom of page