top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Legends Series #3 Female тэмцээн энэ долоо хоногт зохиогдоно

2024.04.01-4.07 #esportsnewsmn #zay0

MESA Legends Series #3 Female -Road to IESF WEC24 тэмцээний сонгон шалгаруулалт болж Mobile Legends: Bang Bang IESF World Championship тэмцээнд Монгол улсын нэрэн дор өрсөлдөх шилдэг багийг тодруулах үндсэн тэмцээн зохиогдоно.

ESPORTS in MONGOLIA

Бразил улсын Сан Пауло хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile Global Open 2024 лан тэмцээнд  Монгол улсын IHC E-Sports баг 4-р байрт; Монгол болон Саудын Арабын Team Falcons баг 8-р байрт оржээ. Тэмцээнд бүс бүсийн шилдэг 8 баг болон Prelims шатнаас шалгарсан 8 багийн нийт 16 багаас Монгол улсын IHC Esports 2023 оны дэлхийн аваргаас Төв Өмнөд Азийн бүсээс эхний байраар шалгарсан учир уг тэмцээнд оролцох эрхээ шууд авсан бол Team Falcons буюу өмнөх Stalwart Esports баг Prelims шатанд 24 багаас эхний байраар шалгарч үндсэн тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан. Тэмцээний форматын хувьд 16 баг 3 өдрийн нийт 18 тоглолт тоглолт үзүүлж, нийт $356,000 шагналын сантай энэ тэмцээнд Япон улсын  REJECT баг түрүүлжээ.


The MongolZ баг Lynn Vision Gaming, LYG Gaming, ATOX Esports (Монголын баг) нартай хамтран Азийн хаалттай сонгон шалгаруулалтад ялалт байгуулснаар 6-р сарын 14-16-ны хооронд Шведэд болох DreamHack Jönköping 2024 ESL Challenger тэмцээнд оролцох эрхээ авлаа.

-----

CS2 төрлөөр ESN NATIONAL CHAMPIONSHIP тэмцээний төгсгөлийн тоглолтууд 4-р сарын 14-нд UG ARENA-д болно. Тэмцээнд түрүүлсэн баг "BLAST Premier Fall: Showdown 2024"-ын Азийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг авах юм.

----

ESEA Open Season 49-д оролцож буй манай улсын Team NKT баг доорх бүрэлдэхүүнээр оролцох гэж байна. XigN- Солонгос улс, icyvlone- Узбекстан улс, Монгол улсаас cool4st, tsogoo, yAmi, hasteka нар тоглоно.

-----

ESL World Ranking шинэчлэгдэж The MongolZ баг PGL Copenhagen 2024 мажороос 59.8 оноо авч нийт 180 оноотойгоор Азийн бүсийг тэргүүлж явна. Уг чансааны жагсаалтыг 6-р сарын 10-ны байдлаар тэргүүлэх нэг л баг IEM Cologne 2024 тэмцээний эрхийг авна.  


MESA Legends Female-Road to IESF WEC24 тэмцээний сонгон шалгаруулалт болж Mobile Legends: Bang Bang IESF World Championship тэмцээнд Монгол улсынхаа нэрэн дор өрсөлдөх шилдэг багийг тодруулах үндсэн тэмцээнд оролцох багууд тодорлоо. Багуудын нэрс: Cyborg, Soul Sisters, RPG -FE, Virtus Girls, Cinnamoroll, Muteki Lillies


Legends Series #3 Female
Credit: MESA

-----

Монгол улсын ESN – eSports Network болон MLBB тоглоомын хөгжүүлэгч Moonton Games нар 2024 онд хамтын ажиллагаагаа үргэжлүүлэх боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд

-3,000,000$-ын шагналын сан бүхий "EWC-MSC" тэмцээнд Монгол баг оролцох эрхийн төлөөх тэмцээн; 

-M6 Дэлхийн аваргад оролцох Монгол багийн шалгаруулалт тэмцээнүүдийг тус тус зохион байгуулна.

 

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

VALORANT Champions Tour-ийн Ази Номхон далайн бүсийн VCT Pacific нь Өмнөд Солонгост төвтэй Японы охидын XG хамтлагтай хамтран ажиллана. Үүний үр дүнд Undefeated нэртэй хамтын уран бүтээл гаргах юм. Энэ сингл дуу нь 4-р сарын 12-нд бүх хөгжмийн платформууд дээр гарахаас гадна VCT Pacific-ийн YouTube тэмцээний суваг дээр тоглуулна. Үүнтэй адил, 2023 оны 8-р сард Хойд Америкийн Team Liquid байгууллага VCT Champions 2023-ын өмнө сүлд дуугаа гаргасан. 2023 оны 11-р сард Riot Games дуу бичлэгийн компани BMG-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, HARTSTEEL гэгддэг виртуал хөгжмийн хамтлагтай болсон.  

-----

Level Infinite (Tencent)-ийн бүтээсэн MOBA төрлийн тоглоом болох Honor of Kings нь 2024 оны 6-р сард Энэтхэгт нээлтээ хийх төлөвтэй байна. Энэ бол Сингапурт төвтэй Actoz SG-ээс гаргасан Энэтхэгт тоглодог Clash of Titans-ийн шинэчилсэн хэлбэр юм. Солонгост төвтэй Actoz Soft, түүний охин компани Actoz SG-г  Хятадад төвтэй Shengqu Games удирддаг. Арена of Valor-ыг Энэтхэгт хориглосны дараа Tencent нь Actoz SG-тэй уулзаж, яриа хэлэлцээгээ эхэлж байсан билээ. Одоогоор Honor of Kings тоглоомыг MENA, Турк, Зүүн Европ, Өмнөд Ази (Энэтхэгийг эс тооцвол) зэрэг бүс нутагт тоглодог.


P. PLAYERS and TEAMS and GAMES

Хятадын NPPA (National Press and Publication Administration)  2024 оны 3-р сард дотоодын зах зээлд 107 видео тоглоом: гар утасны тоглоом 106, PC тоглоом 4, консол 2 тоглоомын лиценз олгосон байна. Мөн тоглоом нийтлэгчид тоглоомоо шинэ платформд нэмэх, тоглоомын нэрийг өөрчлөх, нийтлэгчийн эрхийг шилжүүлэх зэрэгт өөрчлөлт орууллаа. Гуравдугаар сард батлагдсан дотоодын алдартай тоглоомууд:

•Mechabreak - Seasun Games (PC, PS5)

•Lord of Mysteries - Kuaishou (PC, Mobile)

•Ownerless Thronos - Giant Interactive (Mobile)

•Star Tower Traveler - YoStar Games (Mobile)

•Big Bang Era - 37 Interactive (Mobile)

 ----

Зуун сая гаруй тоглогчидтой Supercell-ийн нийтэлсэн Brawl Stars видео тоглоом, YouTube суваг дээр 14 тэрбум үзэгчтэй Pinkfong компанийн алдарт Baby Shark хүүхэлдэйн киноны хамтын ажиллагаа нэгэн шинэ өнгө төрхийг энэ салбарт авч ирлээ. Энэхүү хамтын ажиллагаа Supercell -ийн "Clash of Clans" тоглоомын амжилтыг ч эвдэж магадгүй. Тодорхой хугацаанд "Brawl Stars"-ын тоглогчид Baby Shark-аас сэдэвлэсэн төрөл бүрийн онцгой items, skin болон олон хувилбаруудыг үзэх боломжтой. Хамтын ажиллагаанд Baby Shark тоглоомын арьс, items, видео бичлэгүүд болон сэдэвт дуу багтсан болно. Нэмж дурдахад "Brawl Stars"-ын гол дүр болох Эль Примо нь Baby Shark-ийн тоглоомын дүрээр өөрчлөгдөнө.


O. ORGANIZATION

Цахим спорт видео тоглоомын салбарынхны анхны харилцааны платформ Discord нь зар сурталчилгаа ашиглаж эхэллээ. Энэ оны эхээр ажилчдынхаа 17 хувийг цомхотгосон тэд олон тооны хөрөнгө оруулагчидтай, хэдэн зуун сая бүртгэлтэй хэрэглэгчидтэй мөртлөө хэзээ ч ашиг олж байгаагүй. Олон жил зар сурталчилгааг бизнесийн модел болгохын эсрэг байсан энэ компани аргагүйн эрхэнд ийм шийдвэрт хүрлээ. Зар сурталчилгааг тоглоом хөгжүүлэгчдэд санал тавьж, Discord-ын хэрэглэгчид болон тэдний найз нөхдөд тухайн тоглоомыг тоглож, хамтран ажилласнаар хөгжүүлэгчдийн оролцоог бий болгож, борлуулалт, програмын худалдан авалт болон тоглоомын зар сурталчилгаанаас мөнгө олох боломжтой. Үүнээс гадна Discord нь “sponsored profile” шинэ функцийг бий болгож, үүгээр дамжуулан орлого олох юм. Энэхүү санаачилга нь өнгөрсөн долоо хоногт тоглоомоос сэдэвлэсэн аватар чимэглэл, профайлын эффектүүдийг багтаасан Valorant цуглуулга гаргаснаар эхэлсэн.

 ----

Тоглоом хөгжүүлэгчид болон, цахим спортын старт ап болон байгуулагуудад хөрөнгө оруулалт хийдэг Bitkraft Ventures нь тоглоомын болон интерактив медиа компаниудад эхний шатны хөрөнгө оруулалтад зориулагдсан 275 сая долларын сан бүхий Bitkraft Venture Fund 3-ыг санаачилгаа танилцууллаа. Энэхүү санхүүжилтэнд хамрагдахыг хүсвэл 5-р сарын 19-ний дотор өргөдлөө өгч болно. Шинээр байгуулагдсан тоглоомын студиуд, цахим спорт видео тоглоомын салбарын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, технологийн аваргууд, түүнчлэн хувийн өмчийн компаниуд болон энэ салбарт хүчээ үзэх хэн бүхэнд нээлттэй. Салбарын туршлагатай бизнес эрхлэгчид 2016 онд байгуулсан Bitkraft нь жижиг багаас дэлхий даяар тархсан 25 гаруй мэргэжилтнүүд баг болон өргөжин тэлж, Ази, Африк, Европ, Хойд Америкийн гол зах зээлд байр  сууриа бэхжүүлсэн.


R. REGULATIONS

Лондонд төвтэй, НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ) болон Эспортын Шударга байдлын Комисс (ESIC) дэлхийн хэмжээнд цахим спорттой холбоотой маргааныг шийдвэрлэх, механизмыг сайжруулахад чиглэсэн чухал хамтын ажиллагааг зарлалаа. Энэхүү түншлэл нь хурдацтай хөгжиж буй салбар дахь маргааныг шийдвэрлэх, асуудалд бодитой хандах, олон улсын хууль эрх зүйн  шаардлагыг хангасан, зорилгод нийцсэн дэд бүтцийг бий болгох анхны алхам юм. Оюуны өмчийн маргааныг шийдвэрлэх чиглэлээр тэргүүлэгч гэдгээрээ алдартай ДОӨБ-ын Арбитрын болон зуучлалын төвийн маргааныг шийдвэрлэх хамгийн сүүлийн үеийн ADR механизмыг ашиглан ESIC-тэй хамтран ажиллах болно.  Хамтын ажиллагаа нь олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, видео тоглоом, спорттой холбоотой маргааныг шийдвэрлэх, төвийг сахисан мэргэжилтнүүдийг тодруулах, сургах зэрэг хэд хэдэн агуулгат чиглэнэ.

 

T. TOURNAMENTS and EVENTS

Украин улсын StarLadder  2019 оны 10-р сард StarSeries i-League тэмцээн зохиосноос хойш CS2-ын тавцанд эргэж ирж байгаагаа зарлаж байна. 2025, 2026 онуудад тус тус 2 тэмцээн зохион байгуулна.

----

Энэ зун Саудын Арабын Эр-Рияд хотод болох Esports World Cup (EWC)-т зодооны төрлийн тоглоом болох Street Fighter орох боллоо. Магадгүй, тун удахгүй Tekken төрлийг ч оруулах болов уу.

----

Цахим спортын тэмцээний хуваариуд:

·      2024.04.11-12: MESA Legends Female- Road to IESF WEC24 (Монгол улс)

2024.04.14: ESN National Championship CS2 (Монгол улс)

·      2024.4.23-28: ESL Pro League S19

·      2024.3.31-4.14: ELITE LEAGUE Dota 2

·       2024.5.10-19: Dota 2 PGL Wallachia Season 1

·      2024. 5.20-26: DreamLeague Season 23

·       2024.04.27-29: Fighting games – Evo Japan

·      2024.04.22-28: Dota2 – ESL One Birmingham 

·      5-р сард. PUBGM Төв, Зүүн Азийн Super League

 

S. STATISTICS

Саяхан дууссан PGL Copenhagen Major 2024 тэмцээний зарим нэгэн тоон үзүүлэлтийг танилцуулъя. Тэмцээн хамгийн оргил үедээ 1,853,954 үзэгчид, дунджаар 552,000 үзэгчидтэй байжээ. Өмнөх Major, Blast.tv, Paris Major-уудын оргил үедээ 1,530,000 хүрч, дунджаар 507,000 үзэгчидтэй байжээ

Үзэгчдийн тоог багуудын тоглолттой харьцуулбал:

NAVI vs. FaZe, Finals, 1,853,954 үзэгчид

TS vs. FaZe, Quarterfinals, 1,126,941 үзэгчид

G2 vs. NAVI, Semifinals, 1,069,582 үзэгчид

NAVI vs. EF, Quarterfinals 2, 991,486 үзэгчид

Vitality vs. FaZe, Semifinals, 986,256 үзэгчид

Тэмцээний шагналын сан $1,250,000

Тоглолтын үе бүрээр тамирчдын гаргасан амжилтыг үзүүлбэл:

biguzera, 7.4

XANTARES, 7.0

Hobbit, 6.9

n1ssim, 6.8

Nertz, 6.8

KSCERATO, 6.6

kraghen, 6.6.

 

Эх сурвалж: esportsnews.mn mesa.mn esports network, metanews.com esportsadvocate.net esportsinsider.com  nikopartners.com two sentries, esportsnews.mn riotgames.com kr0’s conner

Comments


Recent Posts

bottom of page