League of Legends: Өмнөд Азийн бүсэд зориулсан LCP Wildcard тэмцээнийг зарлалаа
- Masha Mnn
- Apr 26
- 1 min read
League of Legends тоглоомын хөгжүүлэгч Riot Games нь League of Legends Championship Pacific (LCP)-ийн хүрээнд шинэ Wildcard тэмцээн болох Legends Ascend South Asia-г зарлажээ.

Энэхүү тэмцээн нь бүс нутгийн сонирхогч багуудад LCP Wildcard Playoffs-т оролцох боломжийг олгож байна. Тэмцээн нийтдээ дөрвөн сар үргэлжлэх ба онлайн шалгаруулалт, лиг, хоёр удаагийн хасагдах шат, плэйофф гэх мэт шатуудаас бүрдэнэ. Багууд нийт INR 1,000,000 (ойролцоогоор £8,796) ам.долларын шагналын сан болон LCP Wildcard Playoffs-т оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм.
Riot Games-ийн Энэтхэг ба Өмнөд Азийн бүсийн менежер Arun Rajappa хэлэхдээ:
“Legends Ascend бол Өмнөд Азийн тоглогчдод мэргэжлийн түвшинд өрсөлдөх боломжийг нээж өгч байгаа юм. Энэ нь тоглогчид ба фенүүдэд хамтдаа хөгжих, тоглох, оролцох олон шинэ боломжийг бий болгоход чухал алхам юм.”
LCP 2025 оны улирал одоогоор хагас улирлын шатандаа явж байна. Хагас улирлын шатанд багууд Qualifying Series-т оролцох эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм. Эндээс тэргүүлсэн хоёр баг нь Esports World Cup болон Mid-Season Invitational (MSI) тэмцээнд оролцох эрх авна.
Legends Ascend 2025 тэмцээнд оролцох боломжтой орнууд:
Энэтхэг
Пакистан
Бангладеш
Шри Ланка
Балба
Бутан
Мальдив
Legends Ascend тэмцээний бүртгэл 2025 оны 4-р сарын 27-нд эхэлж, 8-р сарын 3 хүртэл үргэлжилнэ. Ялагч баг LCP Wildcard Playoffs-т оролцох эрхийг авах юм. Энд багууд LCP-ийн promotion, relegation tournament эрхийн төлөө өрсөлдөнө.
Тоглолтуудыг Aftermath Ventures-ийн FragNation YouTube суваг дээр шууд дамжуулна.
Comments