top of page
  • Oyunbat .O

IHC Esports болон 4Merical Vibes маргааш ШАР хэсгээс тоглолтоо хийхэд бэлэн болжээ.


Маргааш буюу 11.16 өдөр PUBG Mobile Global Championship 2023 тэмцээний ШАР хэсгийн тоглолт эхлэх билээ. Уг хэсэгт Монгол улсаас IHC Esports болон 4Merical Vibes багууд харьяалагдаж байна.Тэдэнтэй өрсөлдөхөөр PUBG Mobile World Invitational 2023 тэмцээний аварга Тайланд улсын Vampire Esports, Хятад улсын Team Weibo мөн Америка бүсийн аварга баг болох INFLUENCE RAGE зэрэг багууд оролцож байна.


IHC Esports багийг бид өмнөх нэрээр буюу "ZEUS Esports" мэдэх билээ. Тэд бол PUBG Mobile төдийгүй Монголын и-спортын хөгжилд өөрсдийн гаргасан амжилтаараа ихээхэн хувь нэмрийг оруулсан эрхэмүүд. 2020 оны дэлхийн аваргын тэмцээнд 3-р байрын эзэд болсон үйл явдлыг Монгол улс даяараа үзэж дэмжиж байсан нь саяхан мэт. 2022 оны дэлхийн аваргын тэмцээнд тэдний хувьд 5-р байраар өндөрлүүлж байсан бол энэ удаа тэд PUBG Mobile Global Championship 2023 тэмцээнд ШАР хэсгээс тоглоход бэлэн болоод байна.


Өмнөд Азийн шинэ цуснууд болох 4Merical Vibes багийн хувьд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн билээ. Тэд анх Equinox 922 нэрийн доор тоглодог байсан бөгөөд 2022 оны 6 сард Deadeyes Warriors багийн нэрийн доор тоглохоор болжээ.

Үүний дараагаар тэд 2022 оны 12 сард Непал улсын байгууллага болох Vibes Esports байгууллагад

- DOK

- EAST

- APEX ( from Mabetex Esport)

- REFUS

- Archer(Coach)

гэх бүрэлдэхүүнтэйгээр нэгдэж байжээ.


Бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулан REFUS-ийг Mabetex Esports багийн тоглогч байсан B4RON-оор сольсон билээ. Намрын Pro League -т тэргүүлж South Asia Championship Fall 2023 тэмцээнд дэд байраар шалгарч дэлхийн аваргад оролцох эрхийг өөрсдийн болгожээ.


Нийтлэлийг: Pani




Σχόλια


Recent Posts

bottom of page