Esports World Cup 2025: Club Championship-н тухай
- Masha Mnn
- Jun 6
- 2 min read

Esports World Cup (EWC) тэмцээний үеэр зохиогдох нэгэн томоохон өрсөлдөөний нэг Club Championship билээ. Энэхүү систем нь 2024 оноос эхэлсэн бөгөөд энэ жил хэд хэдэн өөрчлөлттэйгөөр зохион байгуулагдахаар боллоо.
EWC Club Championship 2025 хэрхэн явагдах вэ?
Клубүүд олон төрлийн тоглоомд оролцох замаар оноо цуглуулж, тусгай хүснэгтэд байр эзэлнэ. Энэ нь ямар клуб хамгийн шилдэг нь болохыг шийдэх систем юм. Тухайн клуб тэмцээн бүрд өндөр амжилт гаргаснаар оноо авч, Club Championship-ын аварга болно.
2025 оны өөрчлөлтүүд:
40 клуб оролцоно:
32 клуб бүртгүүлж оролцоно
8 клуб нь өнгөрсөн жилийн топ 8 байр эзэлсэн багууд
Хамтарсан эзэмшлийн багууд (хоёр ба түүнээс олон байгууллагын хамтарсан баг) орох боломжгүй
Клубүүд нэг ижил нэр ашиглан бүх тоглоомдоо оролцох ёстой
Клубүүдын онооны систем:

Байр | Оноо |
1-р байр | 1000 оноо |
2-р байр | 600 оноо |
3-р байр | 350 оноо |
4-р байр | 200 оноо |
5-р байр | 110 оноо |
6-р байр | 70 оноо |
7-р байр | 40 оноо |
8-р байр | 20 оноо |
🔹 Ялагч болохын тулд:
Хоёр тоглоомд топ 8 байрт орох,
Заавал нэг тоглоомд түрүүлэх,
Хэрэв хоёр клуб ижил оноотой бол:
Аль нь илүү олон тэмцээнд түрүүлсэн бэ гэдгээр ялгана
Хэрвээ түрүүлсэн тоо ижил байвал, тэдний хоорондын тоглолтын үр дүн-гээр шийднэ
Шагналын сан:
Club Championship-ийн нийт шагналын сан: 27 сая ам.доллар
Ялагч клуб дангаараа 7 сая ам.долларын эзэн болно.
Үүн дээр нэмэгдээд тоглоомууд тус, тусдаа шагналын сантай.
2025 онд оролцож буй клубуудын жагсаалт:

100 Thieves
All Gamers
Bilibili Gaming
Cloud9
Edward Gaming
EVOS Esports
FURIA
FaZe Clan
Fnatic
G2 Esports
Gaimin Gladiators
Gen.G Esports
Gentle Mates
HEROIC
JD Gaming
KOI
Karmine Corp
LOUD
Leviatán
MOUZ
Natus Vincere
Ninjas in Pyjamas
ONIC
POWR
REJECT
Rex Regum Qeon
S8UL Esports
Sentinels
T1
Team BDS
Team Falcons
Team Liquid
Team Secret
Team Spirit
Team Vitality
Twisted Minds
Weibo Gaming
Wolves Esports
ZETA DIVISION
Comments