Esports World Cup 2025-ийн хуваарь зарлагдлаа
- Masha Mnn
- Apr 22
- 2 min read
Esports World Cup 2025 албан ёсоор долоон долоо хоног үргэлжлэх 24 төрөл бүхий тэмцээний хуваариа зарлалаа. Тус арга хэмжээ нь 2025 оны 7-р сарын 7-ноос 8-р сарын 24 хүртэл Саудын Арабын Рияд хотод зохиогдох бөгөөд 24 төрлийн цахим спортын төрөл багтжээ.

Тэмцээн 70 сая ам.долларын шагналын сантай ба түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай esports арга хэмжээнүүдийн нэг болж байна. Esports World Cup-ын мэдээлснээр уг арга хэмжээнд 200 багийн 2000 гаруй тоглогч оролцох аж. Тэмцээн дараах байдлаар зохион байгуулагдана:
Долоо хоногийн хуваарь:
1-р долоо хоног:
VALORANT
Apex Legends
Fatal Fury: City of the Wolves
Rennsport
DOTA 2
2-р долоо хоног:
League of Legends
DOTA 2
Mobile Legends: Bang Bang Women’s Invitational
Honor of Kings
Free Fire
3-р долоо хоног:
Call of Duty: Black Ops 6
StarCraft II
Mobile Legends: Bang Bang Mid-Season Cup
PUBG Mobile
Honor of Kings
4-р долоо хоног:
Overwatch 2
PUBG Mobile
Шатар (Chess)
Mobile Legends: Bang Bang Mid-Season Cup
5-р долоо хоног:
Call of Duty: Warzone
Tom Clancy's Rainbow Six Siege X
EA Sports FC 25
6-р долоо хоног:
Rocket League
PUBG Battlegrounds
Teamfight Tactics
Tekken 8
7-р долоо хоног:
Counter-Strike 2
CrossFire: Mercenary Forces Corporation
Street Fighter 6
Онцлох зүйлс:
Honor of Kings болон Overwatch 2 тоглоомуудын дунд үеийн аварга шалгаруулах тэмцээнүүд энэ жилийн тэмцээний онцлох хэсгүүдийн нэг болж байна.
Шатар анх удаа уламжлалт спортын хувиар Esports World Cup-д орж ирж байгаа.
Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын 2025 Mid-Season Cup мөн оролцож байгаа бол эмэгтэйчүүдийн MLBB Invitational тэмцээн дахин зохиогдож, шилдэг эмэгтэй багууд хүчээ сорино.
Valve компанийн хоёр томоохон esports төрөл болох Dota 2 болон Counter-Strike 2 ч бас гол байр суурийг эзэлж байна.
Dota 2-ийн хувьд ESL Pro Tour-ийн 3-р улирлын төгсгөлийн аваргын тэмцээн болж, өмнө нь Riyadh Masters нэртэй байсан арга хэмжээ Esports World Cup-д нэгтгэгдсэн.
Counter-Strike 2 нь 1.25 сая ам.долларын шагналын сантай тэмцээн зохион байгуулна.
Багууд Club World Cup Championship-ийн оноо болон 2025 оны EWCF Club Partner Program-д багтах эрхийн төлөө өрсөлдөнө.
Comments