top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Esports World Cup тэмцээний CS2 төрөлд Монгол улсын The MongolZ баг оролцоно.

Цахим Спортын Дэлхийн Цомын тэмцээн 19 төрлөөр, сар гаруй хугацаанд Саудын Арабын Рияд хотод үргэлжилж байгаа билээ.

 

Гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа  Esports World Cup тэмцээний CS2  төрөлд дэлхийн шилдэг 15 баг нэг сая долларын шагналын санг хэрхэн хувааж авах, хэн нь шилдгийн шилдэг вэ гэдгээ харуулах юм.

 

Esports World Cup CS2 багууд

·      Team Spirit (IEM Katowice 2024 тэмцээний ялагч)

·      Navi (Копенгаген Мажор 2024 тэмцээний ялагч)

·      FaZe Clan (ESL чансаа)

·      CompLexity Gaming (ESL чансаа)

·      FURIA Esports (ESL чансаа)

·      G2 Esports (ESL чансаа)

·      Team Vitality (ESL чансаа)

·      MOUZ (ESL чансаа)

·      Virtus.pro (ESL чансаа)

·      Sashi esports (Европын сонгон шалгаруулалт)

·      M80 (Хойд Америкийн сонгон шалгаруулалт)

·      MIBR (Өмнөд Америкийн сонгон шалгаруулалт)

·      FlyQuest (Далайн орнуудан сонгон шалгаруулалт)

·      The MongolZ (Азийн сонгон шалгаруулалт)

·      JiJieHao (Ойрхи Дорнодын сонгон шалгаруулалт)

·      Team Spirit (IEM Katowice ялагч)



Esports World Cup CS2 тэмцээний формат

Эхний шат нь хасагдах журмаар Bo3 явагдах бөгөөд 14 багийг хоёр хэсэгт хуваана.  Эдгээр тоглолтын ялагч нь шууд Play – Off шат руу, хожигдсон нь Play-In шатанд өрсөлдөх юм.

Play-In шатанд хасагдах журмаар Bo1 форматаар явагдаж, нийт 8 багаас нэг нь л Play – Off шатанд шалгарна. Энэ шатанд JiJieHao баг шууд өрсөлдөнө.

Play – Off шатанд нийт 8 баг хасагдах журмаар, Bo3 форматаар өрсөлдөнө.

Тэмцээний шагналын сан нь нэг сая доллар бөгөөд

  • 1-р байр $400,000 болон 1,000 оноо

  • 2-р байр $175,000 болон  600 оноо

  • 3-р байр $85,000 болон  275 оноо

  • 5-8-р байрууд тус бүр $40,000 болон 60 оноо цуглуулна.


 

Эхний шатны тоглолтын хуваарь:

  • MOUZ vs Sashi Esport

  • Team Spirit vs MIBR

  • Natus Vincere vs FURIA Esports

  • Virtus.pro vs Complexity Gaming

  • Team Vitality vs M80

  • FaZe Clan vs FlyQuest

  • G2 Esports vs The MongolZ


The MongolZ багийн бүрэлдэхүүн:
  1. Б.Гарьдмагнай “bLitz” 

  2. М.Содбаяр “Techno4K” 

  3. Б.Өсөхбаяр “910” 

  4. Б.Аюуш “mzinho” 

  5. М.Азбаяр “Senzu” 

  6. Б.Эрдэнэдалай “maaRaa”(дасгалжуулагч)

 

Esports World Cup тэмцээний CS2 төрлийн тоглолтуудыг EWC-ийн албан ёсны Twitch болон YouTube сувгуудаар шууд дамжуулах болно.

Харин The MongolZ багийн тоглолтыг META Youtube сувгаар албан ёсны эрхтэй шууд дамжуулна.

 

Тэмцээний MLBB төрөлд Монгол улсын IHC esports баг, Dota2 төрлөөр Р.Нармандах “Narman” тоглогчтой Герман улсын MOUZ багууд өрсөлдсөн юм.

Comments


Related Posts

bottom of page