top of page

ESL Grand Slam: Аваргуудын алтан гулдмай

IEM Rio 2026 тэмцээний финалд Team Vitality баг Team Spirit-ийг 3-0 харьцаатай илт давуу ялснаар улирлын дөрөв дэх түрүүгээ авч, улмаар Intel Grand Slam-ийн шаардлагыг биелүүллээ. Энэ ялалт нь тэднийг Counter-Strike-ийн түүхэнд дараалан хоёр удаа Grand Slam хүртсэн анхны баг болгож байна.


Grand Slam гэж юу вэ, хэрхэн ажилладаг вэ?

Counter-Strike-ийн мэргэжлийн талбарт багууд зөвхөн нэг тэмцээнд түрүүлэхээс илүү олон удаагийн, тогтвортой амжилтаараа ялгардаг. Үүнийг хэмжих хамгийн нэр хүндтэй систем бол ESL Gand Slam (Intel Grand Slam) юм. Энэхүү шагналыг ESL болон Intel хамтран олгодог бөгөөд тухайн баг тодорхой хугацаанд дээд түвшний тэмцээнүүдэд дараалан амжилт гаргасныг үнэлдэг.Тодруулбал, баг ESL-ийн зохион байгуулсан арав дараалсан томоохон тэмцээнүүдээс 4 удаа түрүүлэх шаардлагатай. Иймээс ESLGrand Slam нь нэг удаагийн “аз тохиосон” ялалтыг бус, харин багийн тогтвортой байдал, тамирчдын байнгын форм, сэтгэлзүй, багийн ажиллагааг бүхэлд нь шалгасан хамгийн хүнд сорилт болдог. Шалгуурыг хангаж чадсан баг 1 сая ам.долларын шагнал хүртдэг бөгөөд энэ нь CS-ийн мэргэжлийн тавцанд хамгийн өндөр үнэ цэнтэй шагналуудын нэг юм.


ESL Grand Slam
Credit to IEM
Алтан гулдмай: Яагаад энэ шагнал онцгой вэ?

ESL Grand Slam-ийн хамгийн өвөрмөц онцлог нь зөвхөн мөнгөн шагнал бус, багийн тоглогчдод жинхэнэ алтан гулдмай гардуулдгаараа ялгардаг. Энэ нь зүгээр нэг бэлэг биш, харин тухайн багийн ноёрхлыг бэлгэдсэн утга агуулгатай.Алт нь үнэ цэнэ, бат бөх чанар, дээд түвшинг илэрхийлдэг учраас Intel Grand Slam шагналыг хүртсэн баг нь тухайн үеийн хамгийн хүчирхэг, тогтвортой баг гэдгийг илтгэнэ. Мөн энэхүү алтан гулдмай нь харагдах талаасаа ч хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд фенүүдэд “энэ бол жирийн trophy биш” гэдгийг шууд ойлгуулдаг. Иймээс ESL Grand Slam нь зөвхөн статистик амжилт биш, харин Counter-Strike-ийн түүхэнд үлдэх бэлгэдэл болж чаддаг.

ESL Grand Slam
Credit to Team Vitality

 

Түүхэн амжилтууд ба орчин үеийн утга

Intel Grand Slam нь анх 2017 онд CS:GO-ийн мэргэжлийн сценд нэвтэрснээс хойш олон багийн ноёрхлын үеийг тодорхойлж ирсэн. Энэхүү шагналыг хүртсэн багууд тухайн үедээ дэлхийн Counter-Strike-ийн хамгийн хүчтэй багт тооцогдож, өөрсдийн “ноёрхоын үе”-ийг бий болгодог.

Өнөөдрийн CS2-ийн эринд Intel Grand Slam нь багуудын хамгийн том зорилтуудын нэг хэвээр байна. Энэ шагнал нь “хамгийн шилдэг баг хэн бэ?” гэсэн асуултад хариу өгөхөөс гадна, тухайн үеийн Counter-Strike-ийн түүхийг тодорхойлж байдаг билээ.

2025 онд ESL байгууллага Grand Slam шагналын хөтөлбөрийг үргэлжлүүлэх боловч Intel цаашид энэ санаачилгын нэг хэсэг байхаа больсныг албан ёсоор мэдэгдлээ.

Ингэснээр 2017 оноос хойш “Intel Grand Slam” нэрээр явагдаж байсан уг шагнал цаашид “ESL Grand Slam” нэртэйгээр үргэлжлэх болсон.

ESL-ийн мэдээлснээр, Intel-тэй хийсэн шинэ түншлэлийн гэрээнд Grand Slam хөтөлбөр багтаагүй ч тус компани Counter-Strike-ийн экосистемд дэмжлэг үзүүлсээр байх аж.

Түүнчлэн ESL Pro League Season 21-ээс эхлэн тэмцээний дамжуулалт болон албан ёсны сувгуудад “Intel Grand Slam” нэрийг “ESL Grand Slam” болгон өөрчилсөн нь энэхүү өөрчлөлтийн эхлэл болсон байна.

Intel / ESL Grand Slam хүртсэн багууд:

Astralis

Team Liquid

Natus Vincere

FaZe Clan

Team Vitality баг хоёр удаа түрүүлж байгаагаараа онцлог юм.


Улирал

Тэмцээний нэр

Хугацаа

Шагналын сан

1-р байр

2-р байр

VI

ESL Grand Slam VI

2025-05-19 – 2026-04-19

$1,000,000

Team Vitality

FURIA

V

ESL Grand Slam Season 5

2023-04-17 – 2025-04-27

$1,000,000

Team Vitality

Natus Vincere

IV

Intel Grand Slam Season 4

2021-12-02 – 2023-03-26

$1,000,000

FaZe Clan

Cloud9

III

Intel Grand Slam Season 3

2019-07-18 – 2021-09-12

$1,000,000

Natus Vincere

Gambit Esports

II

Intel Grand Slam Season 2

2019-02-14 – 2019-07-07

$1,000,000

Team Liquid

Astralis

I

Intel Grand Slam Season 1

2017-07-04 – 2018-12-09

$1,000,000

Astralis

FaZe Clan

VII

ESL Grand Slam VII

2026-05-11 – үргэлжилж байна

$1,000,000

Тодроогүй

Тодроогүй

 

Vitality баг түүх бүтээж, хоёр дахь Grand Slam-аа хүртлээ

IEM Rio 2026 тэмцээний финалд Team Vitality баг Team Spirit-ийг 3-0 харьцаатай илт давуу ялснаар улирлын дөрөв дэх түрүүгээ авч, улмаар Intel Grand Slam-ийн шаардлагыг биелүүллээ. Энэ ялалт нь тэднийг Counter-Strike-ийн түүхэнд дараалан хоёр удаа Grand Slam хүртсэн анхны баг болгож байна.

Team Vitality багийн Grand Slam-ийн замнал IEM Dallas 2025, ESL Pro League 2025 болон IEM Kraków 2026 тэмцээнүүдийн түрүүгээр эхэлж, Риогийн ялалтаар бүрэн гүйцэлдсэн юм. Ингэснээр тэд 1 сая ам.долларын нэмэлт шагналыг хүртэхээс гадна CS2-ийн эринд ноёрхож буйгаа дахин баталлаа.

Тэмцээний турш Team Vitality өндөр формоо хадгалж, шөвгийн наймд NAVI-г 2-0, хагас шигшээд FURIA-г мөн 2-0-ээр буулган авсан бол финалд Team Spirit-ийг ямар ч боломж олголгүй 3-0-ээр ялсан нь тэдний давамгай байдлыг илтгэв. Мөн Mathieu “ZywOo” Herbaut MVP шагналыг хүртэж, багийн ялалтад гол үүрэг гүйцэтгэлээ.

Энэхүү амжилтаар Robin “ropz” Kool гурав дахь Grand Slam-аа хүртсэн анхны тоглогч болж, мөн багийн хувьд 2025 оны шилдэг багийн байр сууриа улам бататгалаа. Robin “ropz” Kool нь FaZe Clan багт байхдаа 2023 онд авч байсан бол өнөөдөр  Vitality багтай хамт хоёр алтан гулдмай авч байна.

Team Vitality багийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Fabien Devide энэ амжилтын талаар ингэж онцлов.

2026 онд бид 2025 онд тогтоосон өндөр стандартаа хадгалж, дараалан ялалт байгуулсаар байна. Энэ тэмцээнд би тоглолтоосоо таашаал авч, зөвхөн ялалт байгуулахаас гадна түүх бүтээх зорилготой багийг харлаа. Counter-Strike-ийн түүхэнд ердөө тавхан баг л Grand Slam хүртэж байсан гэдгийг бодоход энэ амжилтын үнэ цэнэ бүр ч тодорхой харагдана. Энэ бол тоглогчдын хувьд ч, клубын хувьд ч түүхэн мөч. Тэд Team Vitality-ийг дэлхийн шилдэг байгууллага төдийгүй бүх цаг үеийн шилдгүүдийн нэг болгож байна. Бид үнэхээр онцгой мөчийг туулж байна. Бид даруу байж, энэ амжилтаа үргэлжлүүлэн эдлэх хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд энэ амжилтыг шинэ түвшинд хүргэсэн баг бол Vitality бөгөөд энэхүү нэр төртэй шагнал Intel / ESL Grand Slam-ийг хоёр удаа хүртсэн анхны баг болж түүхэнд бичигдэв. Энэ нь зөвхөн нэг удаагийн амжилт бус, урт хугацаанд тогтвортой ноёрхож чадсаны тод жишээ юм.

Credit to hltv.org

2 Comments


uu88
a day ago

uu88 mình vào thử do thấy bạn bè nhắc hoài, kiểu tò mò xem trang này nhìn ra sao. Ấn tượng đầu là giao diện khá sạch và dễ nhìn, nền với chữ không bị chói nên ngồi lướt cũng đỡ mỏi mắt. Mình không chơi gì nhiều, chủ yếu bấm qua vài mục để xem điều hướng, thấy menu đặt gọn gàng, chuyển trang nhanh, không bị rối. Có đoạn giới thiệu họ ghi hoạt động từ khoảng 2016–2017 nên đọc cái là nắm được sơ sơ, khỏi phải tìm lung tung. Nói chung cảm giác họ làm trang theo kiểu thân thiện cho người mới, thông tin chia thành từng khối rõ ràng, tiêu đề nổi bật nên…

Like

TG88 Đăng Nhập
4 days ago

TG88 Đăng Nhập hôm bữa mình cũng tò mò bấm vào xem thử chứ chưa chơi bời gì đâu. Vào cái là thấy giao diện khá “thoáng”, kiểu chữ với khoảng cách nhìn dễ chịu nên lướt không bị mỏi mắt. Mình chỉ kéo lên kéo xuống vài vòng để coi họ trình bày thế nào, thấy nội dung chia thành từng khối riêng nên nhìn phát biết chỗ nào là thông tin chính, chỗ nào là phụ. Có mấy bảng thông tin dạng cột nhìn gọn, không bị nhét chữ quá nhiều nên đọc nhanh hiểu luôn. Thanh menu đặt ngay chỗ dễ thấy nên đổi qua lại vài mục cũng tiện, không phải mò. Nói chung cảm giác…

Like
  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page