top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

ESL мэргэжлийн лигт Монгол улсын 2 баг оролцоно

2024 оны 2-р сарын 13-аас эхэлсэн ESL Challenger League Season 47 тэмцээн өндөрлөв.

 

Тэмцээнд Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Далайн бүс, Азийн бүсийн  80 багийн оролцож, багууд нийт 290,000 долларын төлөө өрсөлдлөө.

Бүс тус бүрийн тэмцээнээс гарсан эхний хоёр багууд, мэргэжлийн лигийн (ESL Pro League) 20 дахь улирлын тэмцээнд оролцох юм.

ESL Challenger League S47
Courtesy of Atox esports
ESL Challenger League S47 тэмцээний Азийн бүсийн тоглолтод ATOX Esports баг  Хятад улсын Lynn Vision багийн эсрэг хийж 2:1 харьцаатай хожсоноор Малта арал дээр болох ESL Pro League S20 тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Монгол улсын Clutch Gaming, Qube Esports багууд ESL Challenger League S47 тэмцээний 5-6-р байранд орж тус бүрдээ $2000-ийн эзэд болов.

ESL мэргэжлийн лигт Atox esports багаас гадна The MongolZ баг амжилтын оноогоороо оролцох юм.
Монгол дасгалжуулагч Г.Эрдэнэцогт "erKast"-ын Fly Quest баг Далайн бүсийн тэмцээнд оролцож байгаа юм. Тэд дээд хүснэгтэд Rooster багт хожигдсон тул өнөөдөр доод хүснэгтэд Австрали улсын Mindfreak багтай тоглон хожиж, дахин Rooster багийг дахин хожиж ESL Pro League S20 тэмцээнд оролцох эрхээ авчээ.

2024 оны 9-р сарын 3-22-ны хооронд Малта аралд бүс, бүсийн шилдэг 32 баг өрсөлдөнө.

 

Comments


Recent Posts

bottom of page