top of page
  • Writer's pictureChinguun Cen

Donk өдөрт 14-15 цагийг Counter Strike тоглоход зарцуулдаг.

Данил "donk" Крышковецын нэр яг одоогийн байдлаар Counter-Strike - ийн өсөж буй однуудын нэг байна. Ердөө 16 настай түүний хувьд Counter Strike 2 нээлтээ хийснээс хойш үзүүлэлтүүдээрээ тэргүүлж, олон мэргэжилтнүүд болон фенүүд түүнийг дараачийн супер од хэмээн нэрлэсээр байна. Бид түүний pley.gg сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Үндсэн баг луугаа дэвшиж, илүү алдар нэрд хүрсэн нь:


Энэ оны долоо сард тэрээр Academy багтаа үзүүлсэн өндөр амжилтуудаараа багийн хамтрагч ArtFr0st, zont1x нарын хамтаар үндсэн багт луугаа дэвшсэн юм.


donk: Үндсэн багтаа дэвшсэнээс хойш гайхалтай байгаа. Дэлхийн том багуудтай өрсөлдөх болсондоо баяртай байгаа. Гэхдээ одоогийн байдлаар тийм ч гайхмаар зүйлс тохилдоогүй л байна.


-Counter-Strike - ийн сценд илүү олонд танигдаж хичээлт зүтгэл минь шангаа хүртээж байгаад баяртай байгаа. Намайг хүрээлж буй миний тухай ярианууд болон намайг сонирхож буй том багуудын шумууд Сервер доторх болон гаднах намайг илүү өөртөө итгэлтэй болгож байгаа. Гэхдээ энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн нь яг л зүүд шиг байсан.


Counter Strike 2 дээрх donk-ийн статс


1.38 Rating (#1 Дэлхийд )


1.34 Rating Дэлхийн шилдэг 10 багийн эсрэг (6 maps)


96.0 ADR (#1)


0.93 Нэг раундад үзүүлж буй килл (#1)


+180 K-D зөрүү (#1)


1.26 Opening kill rating (#1)


Статистикийг HLTV.org-оос авав.


Donk хаашаа ч явахгүй

Статистик худлаа хэлдэггүй. Хэрэв та дээрх тоонуудыг тоглолт болгонд гаргасан ч баг тань тийм ч сайн биш бол, та шилдэг багуудын анхаарлыг маргаангүй татах болно. Үүний адилаар түүнд шилдэг багуудаас санал ирсэн гэж CIS Insider OverDrive мэдээлж байсан билээ. Гэвч түүнээс олон улсын багт тоглох бодлын нь асуухад, уг санаанаас даруй татгалзжээ.


donk: Манай багийн тоглогч бүр шаргуу хөдөлмөрлөж байгаа, залуу тоглогч бүр өөртөө итгэлтэй амжилтаар өлсгөлөн байна. Тэд бүгд хэзээ ч бууж өгөхгүй үүнийг би багийнхаа гол хүч гэж бодож байна, хэрэв хүн болгон одоо хийж байгаа зүйлсээ үргэлжлүүлсээр байвал, Манай баг хэзээ нэгэн өдөр аваргын төлөө өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байгаа.


Өдөрт 14-15 цаг тоглох нь

5 сарын өмнө, Donk Оросын Томск хотод амьдардаг байсан юм. Томск хот бол 500,000 - аас дээш хүн амтай Сибирийн баруун өмнөд хэсэгт байрладаг хот. Гэвч, энэ зун үндсэн багуугаа дэвшиж байгаатай холбоотой, тэрээр зүүн зүг рүү 4000км нисэж, Серби улсын нийслэл Белград хотноо багийнхаа бэлтгэлийн байрандаа амьдарч байна.


Тэгвэл тэрээр цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?


donk: Би өдөр бүр 14-15 цагийг Counter-Strike тоглоход зарцуулдаг. Ихэвчлэн FACEIT болон PUG тоглодог. Би цагаа элдэв зүйл судалж, хоосон серверт өнгөрөөдөггүй. Зүгээр л PUG болон FACEIT - ийг холилдсон багуудад тоглодог энэ нь надад шинэ механик гэх мэт зүйлс олж авахад тусалдаг.


Counter Strike 2

Төрсөн хотоосоо Counter-Strike тоглоход, donk ихэвчлэн өндөр пингтэй тулгардаг аж. Тэрээр энэ нь түүнд Counter-Strike 2 дээр давуу тал болсон гэж үздэг байна.


donk: CSGO - өөс CS2 рүү шилжихэд тийм ч айхтар өөрчлөгдсөн гэж би бодохгүй байгаа. Бусад олон тоглогчдод адил тэгж санагдсан байх. Би Томск хотод байхдаа 100пингтэй тоглодог байсан, хэрэв та өндөр пинг дээр тоглодог бол тоглоом дотроо яагаад ч зүгээр зогсоод байж болохгүй, үргэлж хөдөлж байх хэрэгтэй байдаг. Энэ нь CS2 ийн тоглох арга барилтай төстэй санагддаг. тийм учраас тоглоомоо солих үед надад дасан зохицоход илүү амар байсан. -Би Counter Strike 2 - ийн эргэн тойронд байгаа сөрөг зүйлс дээр төвлөрдөггүй. Шинэ механикууд олох, шинэ арга техник нээх гэх мэт зүйлсийг хийх нь CS2-ийг хөгжилтэй болгож байгаа. Мэдээж CS2 дээр сайнгүй зүйлс байгаа. Гэхдээ тэд засагдах боломжтой учир би тэднийг засна гэдэгт итгэж байгаа, тэгэхээр энэ надад асуудал биш.

Түүний тоглох арга барил болон үлгэр дууриал авдаг хүн

donk - оос түүнийг өөрийгөө тоглогчийн хувьд яаж тодорхойлдог, мөн түүний сервер дэх хамгийн том чадвар юу болохыг асуух үед тэрээр дараах 2 зүйлсийг онцолжээ: Урагш дайрч өөртөө итгэлтэй тоглох.

donk: Миний тоглох арга барил бол урагш дайрч тоглох, би дүэлүүдийг авч, өөртөө итгэлтэй тоглох дуртай. Мөн заримдаа хянамгай тэвчээртээ тоглох дуртай. Миний гол чадвар гэвэл би сервер дээрх дүэлээ авах итгэл гэж хэлнэ. Миний итгэлтэй байдал намайг өрсөлдөгчдөөсөө илүү буудуулж, илүү тоглуулдаг. Миний сервер дээрх итгэлтэй байдал тоглоомдоо зарцуулж буй бэлтгэлээс гарч байгаа гэж би боддог учир нь би ямар ч өрсөлдөгчдөөсөө илүү их цагийг Counter-Strike тоглоход зарцуулдаг. Гэхдээ би бодит амьдрал дээр тоглоом дээрх шигээ өөртөө итгэлтэй байдаггүй.

Чиний үлгэр дуурайлал авдаг тоглогч хэн бэ?


NiKo учир нь бидний тоглох арга барил бага зэрэг ойролцоо, тэр мөн адил өөртөө итгэлтэй тоглож, олон дүэлүүдийг авч сайн Highilight гаргадаг тоглогч. Би түүний демонуудыг үзэхдээ ямар нэгэн сайн сурч авч болох зүйл харвал, өөрийн тоглолтдоо оруулахыг хичээдэг.


Данил "donk" Крышковец - Team Spirit

Төрсөн он сар өдөр: 1 сарын 25, 2007 он (16 настай)


Иргэншил: ОХУ


Төрсөн газар: ОХУ-ын Томск хот.


Одоо оршин сууж буй газар: Серби улсын нийслэл Белград хот.


Үүрэг: Rifler


Багууд: Spirit Academy (2021 оны Найман сараас -2023 оны Долоон сар хүтэл ), Spirit (2023 оны Долоон сараас – одоог хүртэл)



Нийтлэлийг орчуулсан: Centillion

483 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page