top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2023.10.09-10.15). Dew League тэмцээнийг онцолж байна.

Цахим спортын долоо хоног (2023.10.09-10.15)-ийн мэдээгээр Dew League тэмцээнийг онцолж байна.

DEW LEAGUE тэмцээний эхний долоо хоногийн тэмцээн өндөрлөлөө. Ази тивийн шилдэг 20 баг оролцсон энэ тэмцээний эхний долоо хоногийн байдлаар Salwart Esports, 4Merical Vibes, D'xavier болон FAZE Clan багууд эхний байруудад байна.

E. ESPORTSNEWS.mn вэб сайтад

The International тэмцээний оноолт гарчээ

АНУ-ын Сиатл хотод болох The International тэмцээнд зориулан тусгай төлөвлөгөөтэйгээр контент гаргаж байгаа билээ. Энэ долоо хоногт TI-д зориулан 50 орчим мэдээлэл оруулжээ.

Монголын цахим спорт

MESA Pro Series тэмцээн CS2-т шилжиж анхны тэмцээнээ MPS 1 цуврал нэрийн доор Fall, Winter, Showdown болон Finals гэсэн дөрвөн тэмцээнийг зохионо. Тэмцээний шагналын сан ₮100,000,000 (нэг зуун сая төгрөг)

DEW LEAGUE тэмцээний эхний долоо хоногийн тэмцээн өндөрлөлөө. Ази тивийн шилдэг 20 баг оролцсон энэ тэмцээний эхний долоо хоногийн байдлаар Salwart Esports, 4Merical Vibes, D'xavier болон FAZE Clan багууд эхний байруудад байна.

Өнгөрсөн долоо хоногт MESA ML: BB цувралын хоёр дахь удаагийн тэмцээн явагдаж дууслаа.

Team Lilgun 1-р байр

Team Bosuul 2-р байр

GEUD Gaming 3-р байруудыг эзэлжээ.

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

Хойд Америкийн Cloud9 цахим спортын байгууллага Солонгосын автомашин үйлдвэрлэгчийн Америк дахь салбар болох KIA America-тай хамтран ажиллахаа мэдэгдлээ. Энэхүү гэрээ нь 2023 оны LOL дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Cloud9 багд илүү төвлөрөх юм. Лигийн домогуудын багийн эргэн тойронд эргэлдэх болно.

Хоёр хоногийн өмнө KIA America нь NRG Esports багтай хамтран ажиллахаа зарласан.

-----

Британийн Цахим Спортын Холбоо, Саудын Арабын Цахим спортын Холбоон түншлэлийн гэрээ байгуулжээ. Түншлэлийн хүрээнд хоёр тал цахим спортын авъяастнууд, тамирчдыг хөгжүүлэхийн тулд үндэстэн дамнасан спортын арга хэмжээ, боловсролын хөтөлбөр, дадлага, сургалтанд хамрагдах зэрэгт хамтран ажиллах болно. Тэд мөн 2024 онд Сандерланд дахь Британийн Esports' National Esports Performance Campus болон Gamers8-ын үеэр тоглолтуудыг зохион байгуулахаар хамтран ажиллаж байна.

-----

EA Sports FC 2024 гарахаас хоёрхон хоногийн өмнө FIFA-гийн бүх тоглоомыг EA дижитал дэлгүүрээс хасах шийдвэр гаргав. Энэ нь EA болон FIFA-гийн 30 жилийн хамтын ажиллагаа дуусч, EA-гийн хөлбөмбөгийн тоглоомууд EA Sports FC болж өөрчлөгджээ.

P. PLAYERS and TEAMS

АНУ-ын Сиатл хотноо долоон жилийн эргэн ирж байгаа The International 2023-д оролцох багууд

  • Team Liquid - Dota Pro Circuit #1

  • Gaimin Gladiators - Dota Pro Circuit #2

  • Tundra Esports - Dota Pro Circuit #3

  • 9Pandas - Dota Pro Circuit #4

  • Evil Geniuses - Dota Pro Circuit #5

  • LGD Gaming - Dota Pro Circuit #6

  • Shopify Rebellion - Dota Pro Circuit #7

  • Talon Esports - Dota Pro Circuit #8

  • beastcoast - Dota Pro Circuit #9

  • Team Spirit - Dota Pro Circuit #10

  • TSM - Dota Pro Circuit #11

  • BetBoom Team - Dota Pro Circuit #12

  • nouns – Хойд Америкийн бүсийн шалгаруулалт

  • Keyd Stars – Өмнөд Америкийн бүсийн шалгаруулалт

  • Thunder Awaken – Өмнөд Америкийн бүсийн шалгаруулалт

  • Entity – Баруун Европын бүсийн шалгаруулалт

  • Quest Esports - Баруун Европын бүсийн шалгаруулалт

  • Virtus.pro – Зүүн Европын бүсийн шалгаруулалт

  • Azure Ray – Хятад улсын шалгаруулалт

  • Team SNG – Өмнөд Азийн бүсийн шалгаруулалт

O. ORGANIZATIONS

Технологийн томчуудын нэг Microsoft жил хагасын дараа нэлээд их ажил болсоны эцэст тоглоомын хөгжүүлэгч, нийтлэгч Activision Blizzard-ийг худалдан авлаа.

Анх 2022 оны 1-р сард 68.7 тэрбум доллараар худалдан авна гэж байсан нь видео тоглоомын салбарын хувьд хамгийн том худалдан авалт бөгөөд Microsoft-ыг тоглоомын болон цахим спортын салбарт тэргүүлэгч тоглогч болгож байна.

R. REGULATIONS

Өмнөд Солонгосын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Apple болон Google хэт давуу эрх эдэлж, зах зээл дэх давуу байдлаа урвуулан ашигласан хэргээр 50.5 сая долларын торгууль ногдуулна гэж мэдэгджээ. Хоёр технологийн аварга компаниуд Харилцаа холбооны бизнесийн тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг шууд зөрчиж, Google болон Apple зөвхөн тэдний төлбөрийн аргыг хэрэглэхийг шаардаж байгаа зэрэг нь шударга өрсөлдөөнийг дэмжих хуулийг зөрчиж байна гэж үзэж байна.

T. TOURNAMENTS and EVENTS

АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод The International тэмцээний хэсгийн шатны тоглолт болж шилдэг 20 багаас 16 баг Play Off шатанд шалгарлаа.

  • Team Liquid - Dota Pro Circuit #1

  • Gaimin Gladiators - Dota Pro Circuit #2

  • Tundra Esports - Dota Pro Circuit #3

  • 9Pandas - Dota Pro Circuit #4

  • Evil Geniuses - Dota Pro Circuit #5

  • LGD Gaming - Dota Pro Circuit #6

  • Shopify Rebellion - Dota Pro Circuit #7

  • Talon Esports - Dota Pro Circuit #8

  • beastcoast - Dota Pro Circuit #9

  • Team Spirit - Dota Pro Circuit #10

  • TSM - Dota Pro Circuit #11

  • BetBoom Team - Dota Pro Circuit #12

  • nouns – Хойд Америкийн бүсийн шалгаруулалт

  • Keyd Stars – Өмнөд Америкийн бүсийн шалгаруулалт

  • Thunder Awaken – Өмнөд Америкийн бүсийн шалгаруулалт

  • Entity – Баруун Европын бүсийн шалгаруулалт

  • Quest Esports - Баруун Европын бүсийн шалгаруулалт

  • Virtus.pro – Зүүн Европын бүсийн шалгаруулалт

  • Azure Ray – Хятад улсын шалгаруулалт

  • Team SNG – Өмнөд Азийн бүсийн шалгаруулалт

-----

Counter-Strike-ийн тухай бүхий л мэдээллийг нэгтгэдэг HLTV 2024 оны 1-р сарын 13-нд HLTV Awards 2023 шагнал гардуулах ёслолыг Сербийн Белград хотод хийх болсоноо зарлалаа. Энэхүү арга хэмжээний үеэр HLTV, 2023 оны хамгийн алдартай Counter-Strike тоглогчдод оны шилдэг баг, шилдэг дасгалжуулагч зэрэг хэд хэдэн ангилалд шагналуудыг гардуулдаг.

S. STATISTICS

Гарена Вьетнам жилд 286,855,800 доллар орлого олдог ч 2022 онд татварын дараах ашгийн хэмжээ ердөө 1.6% болжээ. Учир нь 245,876,400 долларыг худалдаа, зар сурталчилгаа, үйл ажиллагааны зардалд зориулжээ. Түүгээр ч зогсохгүй 2022 онд ердөө 1,126,933 доллар төлсөн байна. Иймэрхүү байдал хэдэн жилийн турш үргэлжилж байгаа нь татварынхны анхаарлыг ихэд татаж байна

-----

2023 оны 10-р сарын 11-нд худалдаанд гарах PlayStation 5-ын хувилбар нь гарах Honkai: Star Rail тоглоомын урьдчилсан бүртгэл нэг сая давсан байна. PlayStation 5-ын хувилбар нь PC болон гар утасны хувилбаруудын адил үнэгүй тоглох бөгөөд бусад үйлдлүүд нь яг адилхан. Honkai: Star Rail нь 2023 оны 4-р сарын 26-нд iOS, Android болон PC-д зориулагдан гарч, нэг өдрийн дараа 20 сая татан авалтыг давсан байна.

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2023 оны 10-р сар

MESA. Pro series CS2

10-р сарын 25-оос 11-р сарын 4. MPS One Fall

11-р сарын 28-оос 12-р сарын 3. MPS One Winter

12-р сарын 13-оос 12-р сарын 16. MPS One Showdown

1-р сарын 9-оос 1-р сарын 13. MPS One Finals

The International

· 10-р сарын 20-оос 10-р сарын 22. Плей-офф

· 10-р сарын 27-оос 10-р сарын 29. Финалын тоглолт

10-р сарын 4-өөс 10-р сарын 8. BLAST Premier: Fall American Showdown 2023

10-р сарын 10-аас 11-р сарын 12. LOL Worlds Championship

ESL Challenger Jönköping 2023:

· 10-р сарын 11-ээс 10-р сарын 12. Азийн нээлттэй шалгаруулалт

· 10-р сарын 28-аас 10-р сарын 15. Азийн хаалттай шалгаруулалт

ESL Challenger League S46. Хэсгийн шат:

· 10-р сарын 5-аас 10-р сарын 6. Week 3

· 10-р сарын 10-аас 10-р сарын 13. Week 4

· 10-р сарын 17-оос 10-р сарын 18. Week 5

· 10-р сарын 24-өөс 10-р сарын 25. Week 6

· 10-р сарын 31-ээс 11-р сарын 1. Week 7


2023 оны 11-р сар

MESA. Pro series CS2

10-р сарын 25-оос 11-р сарын 4. MPS One Fall

11-р сарын 28-оос 12-р сарын 3. MPS One Winter

ESL Challenger Atlanta 2023

· 11-р сарын 15-аас 11-р сарын 16. Азийн нээлттэй шалгаруулалт

· 11-р сарын 17-оос 11-р сарын 18. Азийн хаалттай шалгаруулалт

ESL Challenger League S46. Хэсгийн шат:

· 11-р сарын 7-оос 11-р сарын 8. Week 8

· 11-р сарын 15-аас 11-р сарын 16. Week 9

· 11-р сарын 21-ээс 11-р сарын 22. Final week:

11-р сарын 8-аас 11-р сарын 12. CSGO Asia Championships 2023

PUBG Mobile Global Championship 2023


2023 оны 12 сар

MESA. Pro series CS2

12-р сарын 13-оос 12-р сарын 16. MPS One Showdown

1-р сарын 9-оос 1-р сарын 13. MPS One Finals

12-р сарын 5-аас 12-р сарын 10. Playoffs шат

Global Esports Game 2023 in December


Эх сурвалж: esportsnews.mn esportsadvocate.net esportsinsider.com mesa.mn nikopartners.com pcgamer.com, Mountain Dew Mongolia

Opmerkingen


Recent Posts

bottom of page