top of page
728x90.gif

Black Panther тоглоомыг цуцалж, студийг нь хаалаа

Marvel-ийн шүтэн бишрэгчдийг гонсойлгосон нэгэн мэдээ гарлаа. EA-гаас гаргах гэж байсан Black Panther тоглоом цуцлагдаж, хөгжүүлж байсан студи нь хаагдлаа.
Black Panther

EA өмнө нь ч хэд хэдэн төслөө хөгжүүлэлтийн явцад цуцалж байсан бөгөөд "хамгийн их өсөлтийн боломжтой" зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэхээр зорьж байгаа тул энэ нь сүүлчийнх нь ч биш байж мэднэ.

Black Panther тоглоом цуцлагдлаа

Харамсалтай нь уг төслийн талаарх мэдээлэл их гараагүй ч анх 2023 онд зарлагдаж, хөгжүүлэлт нь хэдийн эхэлсэн. Black Panther нь ганцаар тоглох, нээлттэй ертөнц бүхий Ваканда улсад өрнөх адал явдалт тоглоом байх байсан. Cliffhanger Games энэхүү тоглоомыг хөгжүүлж байсан боловч EA гэнэтийн шийдвэр гарган, уг студийг хаахын зэрэгцээ төслийг нь бүрэн зогсоожээ.


Төслийг Кевин Стивенс удирдаж байсан ба тэрээр өмнө нь God of War, Halo, Call of Duty зэрэг алдартай адал явдалт тоглоомуудад ажиллаж байсан туршлагатай. Тиймээс энэ тоглоомын талаар тодорхой мэдээлэл гараагүй ч гэсэн хүлээлт өндөр байсан юм.

EA дахин томоохон төслүүдээ цуцалж байна

EA энэ асуудлын талаар албан ёсоор тайлбар хийгээгүй ч дотоод и-мэйлд нь EA Entertainment-ийн ерөнхийлөгч Laura Miele дараах зүйлийг бичжээ:

"Бид хамт ажиллаж, суралцаж, дурсамж бүтээсэн хамт олныхоо тухай ярихад амаргүй байна. Бид тэднийг EA дотроо өөр албан тушаалд орох боломжийг хайж, бүх талаар дэмжихийг хичээж байгаа."

Энэ нь EA сүүлийн саруудад хэд хэдэн төслөө цуцалж, 300 гаруй ажилтнаа цомхотгосны дараах үйл явдал юм. Эдгээр халаа сэлгээ тийм ч гайхмаар зүйл биш бөгөөд өнгөрсөн жил EA-гийн гүйцэтгэх захирал Andrew Wilson хэлэхдээ:

"Бид амжилт олохгүй гэж үзэж буй лицензтэй IP (бусдын эзэмшлийн эрхтэй тоглоом) дээр ажиллахаа зогсоож байна. Энэ нь бидэнд бүтээлч байдлыг нэмэгдүүлж, инновацийг түргэсгэх, өөрсдийн IP, спорт тоглоомууд болон онлайнаар олноор тоглодог тоглоомуудад илүү төвлөрөх боломжийг олгож байна. Энэ бол өнөөдөр болон ирээдүйд тоглогчдын хүсэж буй зүйлд хүргэх түлхүүр юм" гэжээ.

Харин Titanfall тоглоомын шинэ хувилбар мөн өнгөрсөн сард цуцлагдаж, Respawn Entertainment студи 100 орчим ажилтнаа алдсан байна.

Comentários


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page