top of page
Writer's pictureesportsenewsmn

Behind the moment #6. Coldzera ба Бразилын эрин үе

Two Sentries хуудаснаас бичдэг CS:GO-ийн сонирхолтой түүхүүдийн цувралын нэг Behind the moment #6 -ыг танилцуулж байна.


2016, 2017 он бол CS:GO-д Бразилын тоглогчид, ялангуяа Marcelo Augusto “Coldzera” David гэх хүний оргил жилүүд байв. Coldzera ба Бразилын эрин үе


“Coldzera”, “TACO”, “Fallen”, “fnx”, “fer” гэсэн 5 бразил Luminosity Gaming (Хожим нь SK Gaming) гэх нэрэн дор CS:GO-ыг бүрэн эзэгнэж хамгийн том тэмцээн болох Major-т 2 удаа дарааллан түрүүлсэн байдаг.

 

2016 онд анх удаа Америк тивд CS:GO-ын Major тэмцээн MLG Columbus 2016 тэмцээн зохион байгуулагдав. Уг тэмцээнд олны анхаарал мэдээж зохион байгуулагч орны Team Liquid баг руу чиглэж байв. Уг тэмцээний хагас шигшээд Team Liquid болон Бразилын Luminosity Gaming багууд хагас шигшээд тоглохоор болсон ба эхний map Mirage дээр Team Liquid 15-9 тэргүүлж явж байсан ба эхний map-ыг авахад ердөө ганцхан раунд дутуу байв. Гэтэл T талaac Team Liquid эцсийн дайралтаа хийж B site-руу дайрч ороход Саr дээрээс “Coldzera” 4 тоглогчыг awp-ээр унагааж, унагаах унагаахдаа бүүр 3 тоглогчийг үсрэлтэнд дундаа noscope-тэй буудаж унагаасан.

Уг раундаас хойш Luminosity Gaming баг 9 раунд дараалж авснаар 19-15 ын харьцаатай ялж эхний map Mirage-ыг авсан бол 2 дахь map Cache дээр Team Liquid 14-8 гэсэн харьцаатай илүү явж байсан ч бариулснаар 19-16 харьцаатай ялагдаж нутаг дээрээ болсон Major тэмцээнд бүтэлгүйтсэн юм.

Нөгөө талд финалд Luminosity Gaming баг Na'Vi-г асуудалгүй 2-0 харьцаатай ялж Бразил баг анх удаа CS:GO-ын Major-т түрүүлсэн байдаг. Уг тэмцээнээс хойш Luminosity Gaming баг Бразилын CS:GO, Европын CS:GO-тэй адил хүчирхэг гэдгийг харуулан, тэрийгээ баталж дараагийн Major тэмцээнд аваргаа хамгаалсан түүхтэй.

“Coldzera” өөрөө 2016, 2017 оны HLTV-ын шилдэг тоглогч болж уг буудалтыг нь хүндэтгэн Mirage-ын B Site-ны Car-ын хажууд түүний grafiti-г мөнхөлсөн юм.

 







195 views0 comments

ความคิดเห็น


Related Posts

bottom of page