top of page
  • Writer's pictureesportsenewsmn

Behind the moment #4. Geländer übersteigen verboten

Two Sentries хуудаснаас бичдэг CS:GO-ийн сонирхолтой түүхүүдийн цувралын нэг Behind the moment #4 -ийг танилцуулж байна.

Fnatic бол анхдагчдын нэг. Тэд анхны Major-ын аварга. Анхны аварга цолоо хамгаалсан баг. Мөн анхны хожсон тоглолтоо forfeit (ялагдал) өгсөн баг.

Dreamhack Winter 2014.

2014 оны 2 дахь Major тэмцээн Шведын Jönköping-д зохион байгуулагдаж байлаа. Хасагдах шатны тоглолтууд эхэлж зохион байгуулагч орны Fnatic баг, Францын нэр төр Team LDLC багууд шөвгийн наймын тоглолтыг хоорондоо хийхээр болов.

Тэр үед "KQLY"-ын дуулиан дараа Франц багуудын нэр хүнд огцом унаж Team Titan, Epsillion багууд тоглогчдоосоо болж Dreamhack Winter 2014 Major тэмцээнд оролцох боломжгүй болоод байв. Ингэснээр Францаас Team LDLC баг ганцаараа Major тэмцээнд оролцохоор болсон цаг үетэй давхцав.


Цуврал 1:1 болж шийдвэрлэх map болох Overpass тоглов. Fnatic багийн хувьд болж бүтэж буй зүйл нэг ч байсангүй, тэд T талаасаа 12:3 гэж байраа солин, CT талаасаа гар бууны раундаа алдаад 13:3 болов. Байдал хүндэрсэн тэд нэг зүйлийг туршиж үзсэн нь тэднийг ялалтанд хөтөлсөн юм. Тэр бол Overpass-ын CT талын төрдөг дээрээс map-ын чухал байрлалуудыг харж болдог байрлал руу boost хийж гараад Team LDLC багийнхныг нэг нэгээр агнаж эхлэв. "Olofmeister"-ын байрлалыг Team LDLC багийнхан бүх зүйл тэдний эсрэг эргэсэн хойно мэдэж, устгаж чадахгүй байсаар 13:16 харьцаатай Team LDLC ялагдав.


Тэмцээний дараа тэмцээний зохион байгуулагчид тоглолтын бичлэгийг нягталж, Fnatic баг map-ын пиксел алдааг ашиглаж өөрсдөдөө давуу байдал ашиглаж байсан нь тоглолтын бичлэгээр гарч ирсэнийг Team LDLC баг ч бас харлаа.

Гэхдээ тэмцээний дүрмэнд тоглоомын алдаа болон пикселыг ашиглах талаар тодорхой дүрэм тусгагдаагүй байсан ба тэмцээн зохион байгуулагчдын зүгээс уг мапыг дахин тоглуулах шийдвэр гаргав. Гэтэл гэнэтийн зүйл тохиолдож Fnatic баг уг тоглолтонд өөрсдөө forfeit хожигдлоо зарлаж Team LDLC баг хожил авч, дараагийн шатанд шалгарсан юм.

Үүний талаар Fnatic багийн "JW" сүүлд дурсахдаа:

"Хэдийгээр бид тоглолтонд ялсан ч, бид ялагдагч нар болж л дууссан. Тоглолтонд бидний хийсэн зүйл Team LDLC-д хэтэрхий шударга бус санагдсан тул бид өөрсдөө бууж өгч, хожигдохоор шийдсэн. Team LDLC цааш шалгарах нь бидний хувьд хамгийн зөв шийдвэр мэт санагдаж байсан."

хэмээн ярьж байсан юм.

Fnatic багийн шийдвэр ч зөв байсан ба Team LDLC баг цаашаагаа явсаар, Dreamhack Winter 2014 тэмцээний аварга, Major-т түрүүлсэн анхны Франц баг болж, Францын CS:GO-ын нэр төрийг буцаан сэргээсэн юм.

Нөгөө талд энэ тоглолтын дараа Fnatic хамгийн олон үзэн ядагчидтай баг болсон ч, энэ тоглолт тэдэнд дохио болсноор, тэд цаашид илүү хөдөлмөрлөж, 2015 онд зохиогдсон Major тэмцээнд хоёр дарааллан түрүүлж, өөрсдийн нэрийг CS:GO-ын түүхэнд тодоор тамгалж үлдээж чадсан юм.





Эх сурвалж: Two Sentries  (CS:GO, Dota2, CS2-ын талаар мэдээлэл оруулдаг Two Sentries хуудас дээр гардаг зарим мэдээ, мэдээллүүдийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)

4 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page