top of page
  • Writer's pictureSase The Netrunner

Bali Major эхлэхэд ердөө 24 цаг үлдлээ!

| Нийтлэлийг: Sase The Netrunner |

Bali Major
Bali Major, Source: aroged.com

Valve – с зохион байгуулдаг ээлжит Major-уудын энэ удаагийнх болох Bali Major нь 6-р сарын 29-с 7-р сарын 9-ний хооронд Индонез улсын Бали арал дээр LAN хэлбэрээр зохион байгуулагдах ба Dota Pro Circuit Division I – т бүс бүсээс тэргүүн байруудад орсон багуудыг урилгаар оролцуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн Major нь багуудын хувьд DPC оноо цуглуулах сүүлчийн боломж ба багууд энэ боломжийг алдахгүйн төлөө чадах бүхнээ хийх нь тодорхой.


Бид өмнөх мэдээгээрээ WEU, EEU, CN, SEA бүсийн багуудын мэдээллийг хүргэсэн бол энэ удаад амалсан ёсоор North Americas ( NA ), South Americas ( SA ) бүс нутгийн багуудын мэдээллийг хүргэхээр бэлдээд байна.


South America ( SA ):


Өмнөд Америкийн дота нь анх Beastcoast багийн ачаар олон улсын тавцанд чадвартай гэдгээ баталсан.

Мөн Bali Major - т түрүүлэх боломжтой багуудын нэгт зүй ёсоор нэрлэгдээд байгаа Evil Genuises багийн тоглогч Crhistian "Pakazs" Savina нь түрүү түрүүчийн Major - уудад гайхалтай Clutch тоглолтуудыг хийж өрсөлдөгч багуудаа буулган авснаар чамлахааргүй амжилтуудыг үзүүлээд байгаа.

Зөвхөн Evil Genuises байхад л Өмнөд Америкийн бүсээс тус Major-т дээрүүр байрт орох магадлал өндөр байгаа. Тус бүсээс аль нэг баг нь амжилт өндөр гаргасан тохиолдолд бид дараа дараагийн Major-уудад Өмнөд Америкийн илүү олон Slot оруулах боломж бүрдэнэ гэж сонирхогчдийн зүгээс таамаг дэвшүүлээд байна.

Pakazs
EG - Pakazs, Source: egamersworld.com

  • Lima Major 2023: Evil Geniuses - Top 6

  • Berlin Major 2023: Evil Geniuses - Top 4


North Americas ( NA ):


Хойд Америкийн бүс нутаг бол хамгийн өрсөлдөөнгүй бүсүүдийн нэг юм. EG Хойд Америкт байхдаа хэдэн улирлын турш тус бүс нутгийн багуудыг Major-т оролцох горьдлогоос нь хол байлгаад байсан ба энэ удаад харин Shopify Rebellion болон Nouns багууд Bali Major-т шалгараад байгаа.

Nouns баг нь Team Solomid ( TSM ) -ээс дээгүүр байранд буюу 2-р байранд орсноор Major тэмцээнд анх удаагаа шалгарж өөрсдийн Дебют тоглолтоо хийх боломж бүрдээд байгаа.


Харин Artour "Arteezy" Babaev -аар тэргүүлүүлсэн Shopify Rebellion - ий хувьд тэр сүүлийн Tier1 тэмцээнүүдэд шалгарж чадаад байгаа хэдий ч Fanbase өндөртэй том багийн хувьд аль тэмцээнд нь аваргалж чадаагүй байгаа юм. Тэд энэ удаад юу бэлдсэн бол гэдэг нь тун сонирхолтой байгаа...


Arteezy, RTZ, 2EZ4RTZ
Arteezy, Source: egamersworld.com

By the Way:

Dota2 Streamer, Analyst Andrew "Jenkins" Jenkins -н хувьд сүүлийн үед болж байгаа бүхий л томоохон тэмцээн уралдаанууд дээр Analyst хийж Panel-д сууж байгаа нь нийт Dota2 сонирхогчдоос нилээдгүй өндөр үнэлгээг аваад байгаатай шууд холбоотой бөгөөд түүний гол ялгарах онцлог нь түүний хошиг мэдрэмж, хөгжилтэй яриа болон оновчтой таамаглалууд болоод байгаа.

Тэр мөн энэ удаагийн Bali MajorAnalyst - ийн үүргийг гүйцэтгэхээр уригдаад байгаа юм.

Jenkins
Jenkins, Source: Liquipedia.com

105 views0 comments

Kommentare


Recent Posts

bottom of page