top of page
  • Writer's pictureSase The Netrunner

Bali Major - н хэсгийн тоглолтууд явагдаж дууслаа!

| Нийтлэлийг: SaseTheNetrunner |



Valve – с зохион байгуулдаг ээлжит Major-уудын нэг болох Bali Major нь 6-р сарын 29-с 7-р сарын 9-ний хооронд Индонез улсын Бали арал дээр LAN хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа ба өнөөдөр тус тэмцээний хэсгийн шатны тоглолтууд явагдаж дууслаа.

Bali Major
Bali Major Groups

Хэсгийн шат нь оролцож буй нийт 18 багийг A болон B гэсэн хоёр хэсэгт хуваасан ба баг тус бүр хэсгийнхээ бүх багтай BO2 форматаар тоглож хамгийн их хожилтой 4н баг Mainstage - н Upper Bracket - с эхлэх ба 5-6 дугаар байранд орсон багууд Mainstage - н Lower Bracket - с тэмцээнийг цааш үргэлжлүүлэх бол үлдсэн багууд тэмцээнээс хасагдсан юм.


Group A:

Bali Major, Group Stage
Group A, Source: Liquipedia

Bali Major
Abed

Тус хэсгийг Team Liquid, Beastcoast, Tundra Esports, Team Aster нар тэргүүлж дараагийн шатанд дээд хүснэгтээс тэмцээнийг үргэлжлүүлэх бол Team Spirit, Shopify Rebellion нар доод хүснэгтнээс тоглохоор байна. Харин Blacklist International, Execration болон Invictus Gaming нар тэмцээнээс хасагдаж байна.

Хэдийгээр Shopify Rebellion болон Blacklist International нар 6 оноотойгоор тэнцсэн ч Tiebreaker буюу хайнаа хагалах тоглолтонд Abed, RTZ тэргүүтэй Shopify Rebellion баг Blacklist International - г 2:1 - н харьцаатай буулган авснаар тэмцээнийг үргэлжлүүлэх боломжтой болов.


Group B:


Bali Major, Group B
Group B, Source: Liquipedia

B хэсгийн багууд A хэсгийн багуудаас Performance - н хувьд харьцангуй сайн байгаа талаар олон Analyst - ууд цохон ярьж байсан нь тус хэсгийн тоглолтуудаар харадгсан ба тэмцээнд түрүүлэх магадлалтай багуудын тоонд зүй ёсоор нэрлэгдээд байсан Evil Geniuses баг хамгийн түрүүлж хасагдах багуудын нэгээр тодорсон нь үүнийг баталсан юм.

Тус хэсгийг Quest Esports, Betboom Team, Gaimin Gladiators, PSG.LGD нар тэргүүлсэн бол 9Pandas, Azure Ray нар Lower Bracket - с тэмцээнийг үргэлжлүүлэхээр болж Bleed Esports, Nouns, Evil Geniuses нар тэмцээнийг өндөрлүүлэв. Group B - д мөн адил Tiebreaker гарч Azure Ray болон Bleed Esports нарын хооронд ширүүхэн тоглолтууд гарч улмаар Azure Ray баг 2:1 -ээр ялалт байгуулан тэмцээнийг үргэлжлүүлэхээр болов.


Bleed Esports, Bali Major
Bleed Esports, Source: dota2.ru

Тэмцээний дараагийн шат болох Main Stage нь 7-р сарын 5-9 ний хооронд үргэлжлэх ба Double Elimination форматаар явагдаж аваргууд тодрох юм.



By The Way:


Blacklist International баг нь Dota2 тоглоом Source2 руу шилжсэнээс хойшхи хамгийн том Comeback - г Invictus Gaming багийн эсрэг тоглож байхдаа хийсэн бөгөөд 49'890 Gold Networth - н зөрүүнээс тоглолтыг эргүүлж тус тоглоомийн түүхэнд бичигдэн үлдэж байна. Гэсэн хэдий боловч тэд Tiebreaker дээр Shopify Rebellion багт хожигдсоноор тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.


Blacklist International, Bali Major
Blacklist International, Source: youtube

97 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page