Aurora Gaming TI 2025 тэмцээнд Зүүн Европын бүсийн шалгаруулалтаар шалгарсан анхны баг боллоо
- Masha Mnn
- Jun 9
- 2 min read
Aurora Gaming нь Зүүн Европын бүсээс TI 2025 буюу Dota 2-ын дэлхийн аваргад оролцох дөрөв дэх баг болж байна.

Тэд 6-р сарын 9-ний Даваа гарагт болсон бүсийн шигшээ тоглолтод Cyber Goose багийг 3:0 харьцаатай хожиж TI 2025 тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Aurora Зүүн Европын бүсийн шалгаруулалтад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг байсан бөгөөд зарим багууд өрсөлдөхөөс татгалзаж, Баруун Европ руу шилжихээр болсон. Aurora багийн бүрэлдэхүүнд TI-ийн өмнөх аваргууд болох Alexander “TORONTOTOKYO” Khertek болон Miroslaw “Mira” Kolpakov нар, мөн алдартай carry тоглогч Egor “Nightfall” Grigorenko, өсөх ирээдүйтэй тоглогч Gleb “kiyotaka” Ziryanov болон Nikita “Pantomem” Balaganin нар багтжээ.
Aurora тус шалгаруулалтын туршид ердөө нэгхэн тоглолтод ялагдсан. Тэд Quantum болон One Move багуудыг дараалан хожиж, дээд шатаар NAVI багтай финалд тоглосон ба тэр тоглолтыг 2:1-ээр хожсон. Улмаар Aurora нь финалд шалгарсан юм.
Шигшээ тоглолтод Aurora багийн өрсөлдөгч нь ахмад тоглогч Alexey “Solo” Berezin удирдсан Cyber Goose байлаа. Тэд нээлттэй шалгаруулалтаас амжилттай гарч ирсэн хэдий ч бүсийн шалгаруулалтын эхний шатанд Quantum багт хожигдон доод шат руу унасан. Харин дараа нь Kalmychata, Runa Team, One Move, болон Nemiga Gaming багуудыг дараалан 2:0 харьцаатай ялж, доод шатаар финалд үлдсэн NAVI-г 2:1-ээр буулган авч шигшээд шалгарсан юм.
Гэсэн хэдий ч Cyber Goose-ийн доод шатны гайхалтай амжилт Aurora-ийн эсрэг хүчин мөхөстөв. Aurora гурван тоглолт дараалан 34, 39, 37 минутын хугацаанд 3:0-ээр хожиж түрүүлсэн байна.
TI 2025 тэмцээнд Зүүн Европоос дөрвөн баг оролцоно
Ингэснээр Aurora TI 2025 тэмцээнд шууд урилга авсан Зүүн Европын гурван баг болох PARIVISION, BetBoom Team болон Team Spirit багуудтай нэгдэх юм. Энэ нь TI-ийн түүхэнд Зүүн Европоос дөрвөн баг оролцож буй хоёр дахь тохиолдол бөгөөд анх TI 2023 тэмцээнд ийм тохиолдол гарч байжээ.
Aurora багийн хувьд энэ бол үнэхээр гайхалтай эргэн ирэлт юм. Тэд энэ оны 2-р сард Зүүн Өмнөд Азийн бүрэлдэхүүнээ тарааж, 3-р сард шинэ бүрэлдэхүүн байгуулсан.
Мөн TI 2025-д шууд урилга авсан бусад таван баг бол:
Өмнөх TI аваргууд Team Liquid
Tundra Esports
Team Falcons
Gaimin Gladiators
All Gamers Global (хуучнаар Team Tidebound) багууд юм.
Өмнөд Америкийн бүсээс TI 2025-д оролцох цорын ганц баг удахгүй тодрох бөгөөд энэ жилийн бүсийн шалгаруулалтууд 6-р сарын 4-нөөс 17-ны хооронд, долоо хоног бүр хоёр бүс зэрэг явагдах хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Хятад болон Хойд Америкийн бүсийн шалгаруулалтууд 6-р сарын 9-12-нд явагдана. Харин Зүүн Өмнөд Ази болон Баруун Европын бүсийн шалгаруулалтууд 6-р сарын 13-17-нд явагдах бөгөөд эдгээр бүсээс тус бүр хоёр баг TI 2025-д шалгарах юм.
Comments