top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

2-4 насныханд зориулсан gaming chair

Үүнийг 2022.4.2-нд бичжээ.

Хүүхдийн тоглоом, утас зэргээрээ алдартай V tech компани хүүхдүүдэд зориулан Level Up Gaming chair видео тоглоомын сандал хийжээ. Үр хүүхдүүд, ач зээ нар минь эцэг эхчүүд, томчууд бидний юу хийж байгааг харж өсдөг. Биднээс үлгэр дуурайл авч, бидний хийж байгаа үйлдэл, амьдралын хэв маяг, өсгөсөн орчин хүүхэд багачуудын амьдралын хамгийн эхний сургууль болдог билээ. Тэгвэл хүүхдийн тоглоомын салбарт үйл ажиллагаа явуулдаг V tech хүүхдүүдэд тэр тусмаа 1.5-4 насныханд зориулсан видео тоглоомын сандал хийжээ. Gaming chair гэхээр л бяцхан үрсийг минь “хар багаас нь видео тоглоомд донтуулах нь” гэж бодох шаардлагагүй.


Тоглоомын сандал нь

  • дугуйтай хөлний оронд нэлээд тулгуур сайтай 4 хөлтэй

  • компьютерийн гар шиг (key board) товчлуур бүхий QWERTY гартай

  • гар дээрх товчлуур нь тухайн үсгийн бичлэг, дуудлагыг сурахад зориулалттай

  • тэр ч бүү хэл консул тоглоомын joystick-тэй

  • хөлс гарч, гарын алгыг норохоос хамгаалсан сэрүүцүүлэх нүхнүүдтэй

  • тоглоомын үндсэн үйлдлүүдийг дүрсэлсэн товчлуур нь яг л видео тоглож байгаа мэт дуу авиа гаргадаг

  • товчлууруудын дунд хөгжим аяны 10 даралттай

  • өнгөлөг, хүүхдийн толгойнд таарахаар жижиг чихэвчтэй

  • чихэвч нь жинхэнэ юм шиг микрофонтой

  • эд анги нь пластик эдээр хийсэн хөнгөн салгаж буцааж угсрахад амархан

  • цэвэрлэхэд хялбар, усаар ч угааж болдог

Хамгийн гол нь зарим хүмүүсийн бодож байгаа шиг 50 орчим долларын үнэтэй The Level Up Gaming Chair нь таны хүүхдийг видео тоглоомонд донтуулах зорилгогүй, “сурах, тоглох, хөгжим” гэсэн 3 үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Энэ сандлын гар нь жинхэнэ PC (Personal Computer)-д холбогдохгүй, чихэвч нь жинхэнэ юм шиг харагдавч чихэвчний наад захын үйлдлийг хийхгүй, өөрөөр хэлбэл “ажилладаггүй”

болохоор нэг их санаа зоволтгүй. Компьютер, гар утас, таблетууд зөвхөн биднийх ч биш, үр хүүхдүүдийн минь амьдралын салшгүй, мөнхийн хэрэглээ болсон одоо цагт gaming chair-т давуу талууд байна.

  • Насанд хүрэгчид бидний зарим нь үсгээ хайгаад компьютер дээр “тог тог” бичиж байхад хүүхдүүд бага наснаас нь компьютерийн гар дээр төвөггүй “шивдэг” болно.

  • Хөгжмийн дуугаралтыг илэрхийлэх товчлуураар бяцхан үрс минь ая зохиож, таны дуртай аяыг ч тоглож болно.

  • Таны хүүхэд заавал gamer болохгүй ч видео тоглоом тоглохдоо таны хийдэг үйлдэл бүрийг бага наснаасаа сурна.

Бяцхан тэднийгээ “аргалахын тулд” эцэг эхчүүд бид утсаа өгдөг, заримдаа өөрийн gaming chair- сандал дээр томдсон гар, хулгана, чихэвчээ хэрэглүүлдэг тохиолдол зөндөө шүү дээ. Хүүхдийн тоглоомууд нь томчууд бидний хэрэглэгдэг гал тогооны хэрэгсэл, гэрийн тавилга, эмч эмнэлгийн хэрэгсэл, багшийн хэрэглэдэг самбар, авто машин, онгоц, мотоцикл, хүүхэлдэй гээд уртаас урт цуваа үүсгэх бүхий л зүйлсийг дуурайлган хийж хүүхдүүд тоглож байдаг тул gaming chair тэдгээр тоглоомын нэг юм.


V tech энэ сандлыг танилцуулсан өдрөө Smart Chart Medical Kit тоглоомыг гаргаж байгаагаа зарласан. 2-5 насныханд зориулсан энэ тоглоом гэр бүлийн гишүүд, найз нөхөд, өөрийн хайртай тоглоомоо эмчийн үзлэгт хамруулах, эмчлэхэд зориулсан эмч хүний хэрэглэдэг бүхий л хэрэгсэл эмчийн өмсгөл, малгай, чагнуур, чих, нүд, хамар хоолой, халуун шалгах, тарианы тариур зэрэг багтаж байна. Тоглоом 28 орчим долларын үнэтэй. Дараагийн нэг танилцуулсан тоглоом бол Pop & Spin Mower хэмээх зүлэг цэвэрлэдэг, талбайн зүлгийг богиносгодог машин. Цэцэрлэгч нарын хэрэглэгдэг энэ машин нь ажиллаж байх явцдаа саад тотгор гарвал шар гэрэл анивчиж дохио өгдөг, жижиг ногоон бөмбөлгүүд тоглоомын суурийн дэлгэц дээр үсэрч байгаа нь жинхэнэ өвс хадаж байгаа мэт харагддаг. Тоглоомын үнэ 30 доллар бөгөөд 2-4 насныханд зориулсан гэнэ. Энэхүү 3 тоглоомыг зэрэг танилцуулсан нь видео тоглоом бага насны хүүхдүүдэд хортой гэдэг хандлага, тэдний үйлдвэрлэсэн видео тоглоом “тоглогчийн сандал” хэрэглэгчдээс сөрөг сэтгэгдэл гарахаас сэргийлэн хүүхдүүд нь эцэг эх, томчууд бидний хийж байгаа үйлдэл, ажлыг хийдэг гэдгийг харуулсан жишээ юм. Энэ оны намар гэхэд хэрэглэгч хүүхдүүдийн гар дээр очих эдгээр тоглоомууд АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүд болох Target, Wallmart-ын цахим хуудсанд байршиж урьдчилсан захиалгаа авч эхэлжээ.


V tech нь 1976 онд байгуулагдсан нярайгаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэдзориулсан тоглоом хийдэг компани, зөвхөн тоглох биш сургах боловсролын зориулалттай тоглоом, электрон тоглоомын анхдагчдын нэг. Хятад, Малайз, Мексикт байдаг удирдах салбарт нь 1600 орчим судалгааны болон хөгжүүлэлтийн мэргэжилтнүүд; дэлхийн 15 улсад байдаг үйлдвэрт нь 25 мянга гаруй ажилтнууд ажилладаг. Энэ компани хүүхдийн тоглоомоос гадна хүүхдийн өрөөнд байрлуулдаг baby monitor оор их алдартай.

Сонирхолтой нь:

Латин үсгийг бичсэн дарааллаар нь компьютерийн гарыг QWERTY гар гэж нэрлэдэг.


 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Recent Posts

bottom of page