2016 онд байгуулагдсан Цахим Спортын Шударга байдлын Хороо (ЦСШБХ) дасгалжуулагч нартай холбоотой Spectator Bug прогроммыг ашиглан өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлж байгаагаа зарлалаа.
ESIC нь 2016 оны тэмцээнүүдээс эхлэн шалгаж , энэ ажилдаа энэ bug-ийг анх илрүүлсэн Michael Slowinski, Steve Dudenhoeffer нартай хамтран ажиллана.
ЦСШБХ юу хийх вэ
Энэхүү bug-тэй холбоотойгоор авч байгаа хамгаалах, илрүүлэх, шийтгэлийн арга хэмжээ нь цахим спортын хөгжилд чиглэнэ. Цуглуулсан бүх материалууд дээр үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагааг 2016 оны тэмцээнүүдээс эхлүүлэн дараах арга хэмжээг авна.
2020 оны демо бичлэгээс эхэлж 2016 он хүртэл 25 мянган бичлэгийг хиймэл оюу ухаан тусламжаар шалгана.
Баримт илрэх юм бол ESIC-ийн зүгээс холбогдох талуудад стандарт хориг тавих шийдвэр гаргана.
Мөн сэжигтэй бичлэгийг дахин manual хэлбэрээр шалгаж тогтоон, эцсийн шийд гаргаж хориг тавина.
Сар бүр энэ тухай мэдээллийг гаргаж байна.
Үргэлжлэх хугацаа, мэдээлэлийг хүргэх хэлбэр
Ажлын ачаалалаас болж энэ бүх ажиллагаа 8 сар үргэлжлэх бөгөөд (илүү төвөгтөй асуудлууд гарч хугацаанд нөлөөлж боломжтой.) сар, улирлаар мэдээллийг гаргаж байх болно.
Шалгалтын явцад хамтран ажиллах
ESIC-оор удирдуулах энэхүү мөрдөн шалгах явц нь ESL, DreamHack, BLAST, WePlay, Eden Esports, UMG болон бусад гишүүн байгууллагууд, тамирчид, багуудын хувьд хамтран ажиллахад нээлттэй.
Буруугаа хүлээх хугацаа
ESIC нь алдаа гаргасан тамирчид, дасгалжуулагч нар хоёр дахь боломж олгож, шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, өөрсдийн хйисэн алдааг ухамсарлан, шинэчлэлийн төлөө ажиллаж алдаа дутагдлыг засч чадах хувь хүнтэй хамтран ажиллах болно. Тийм ч учраас “Буруугаа хүлээх хугацаа”-г зарлаж байна. Энэ хугацаа бол энэ өдрөөс эхлэн 2020 оны 9-р сарын 13-ны өдөр Төв Европын цагаар (CET) 23 цагт дуусгавар болно.Тухайн хүнтгаргасан алдаагаа хэрхэн хүлээснээр, бусдад хэрхэн хохирол учруулсан зэргийг харгалзан шийтгэлийн төрлийг тооцох болно.
HLTV.org-тэй хамтран ажиллах
HLTV сервер дээр хадгалагдсан 5TB демо бичлэг нь үзэх боломж олгож байна. Хэрвээ энэ байгаагүй бол маш их хэмжээний нэмэлт материалыг бусдаас авах шаардлагатай болох нь.
Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.
コメント