top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спорт, видео тоглоомын салбарын бүсгүйчүүд төсөл

Цахим спорт, видео тоглоомын салбар маш хурдтай хөгжиж, өргөн цар хүрээг хамарч байна.


Салбар нь “нялхаараа байгаа”, “эрэгтэйчүүд илүү олон”, “эрэгтэй тоглогчид илүү чадвартай” гэсэн уламжлалт ойлголтыг хойш тавьж, энэ салбарын нэг хэсэг болсон охид бүсгүйчүүдийн талаах ярих цаг нь болжээ.

Монголын цахим спорт, видео тоглоомын мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болж байгаа Esportsnews.mn вэбсайт, esportsnewsmn хуудасны үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат "zay0" миний бие энэхүү санаачлагыг эхлүүлээд нэг сар боллоо.

Энэ хугацаанд Монголын цахим спортын баг, тамирчид, стрийминг төрлийн бүхий л байгууллага, нэр бүхий стриймэрүүдэд хувийн зүгээс захидал бичиж хүсэлт тавьсан.

Одоогийн байдлаар энэ санаачлагат нэгдэхээр MESA (Монголын Электроник Спортын Холбоо),  Kasui Gaming, Caster Munzu, стриймэр Akics саналаа өгсөн.

Монголын төдийгүй, дэлхийн цахим спорт, видео тоглоомын салбарт бодит нөхцөл байдал дараах байдалтай байна.

Харагдах байдал: Цахим спорт нь эрэгтэй хүйс давамгайлсан спорт гэсэн ойлголт нийтэд байдаг учраас охид бүсгүйчүүд ил гарч ирдэггүй, тийм учраас эмэгтэй role model-үүд цөөхөн байна. Зөвхөн эмэгтэй тоглогчид оролцсон тэмцээн лиг маш цөөхнөөс гадна шагналын сан багатай. Эмэгтэйчүүд байгалаас заяасан онцлогоосоо болж карьерийн хувьд хойшлогдох, цаг алдах явдал байдаг.

Цахим орчны дээрэлхэлт: Ил гарч ирсэн тоглогчид, тамирчид, стриймэр эмэгтэйчүүд цахим дээрэлхэлтэд өртөх нь элбэг, хэл амаараа дайрч давшлах, хүйс, гадаад төрхөөр доромжлох явдал түгээмэл байдаг. Жишээ нь: “Эмэгтэй юм байж юу тоглоод байгаа юм”, “Эрэгтэйчүүдэд таалагдах гэж esport сонирхоод байгаа юм уу?” гэх мэтээр дэлгэцийн цаанаас охид бүсгүйчүүдийг элдвээр хэлэх явдал байсаар л байна.

Судалгаа, тоо баримт дутуу дулимаг: Энэ талаархи судалгааны тоо баримтууд одоо хэрнээ ээдрээтэй, зөрүүтэй. Манай улс цахим спорт, видео тоглоомын салбарын эмэгтэйчүүдийн талаарх судалгаа бүү хэл, ярьж ч эхлээгүй байна. Бидэнд судалгаа, шинжилгээ, тоо, баримт, судлагдахуун болчихоор кэйзүүд ч одоогоор алга.



Дээрхи бодит байдалд тулгуурлан энэхүү төслийн зорилгыг дараах байдлаар тодорхойлж байна.

·      Салбарын бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах,

·      Цахим спорт, видео тоглоомд оролцох оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх,

·      Харилцаа холбоо үүсгэх, платформ, сервер бий болгох

·      Цахим спорт сонирхогч эмэгтэйчүүдийн талаархи тоо судалгаатай болох

·      Цахим спорт, видео тоглоомын талаар мэдлэг боловсролын суваг бий болгох

Зорилт: 

Дээрх зорилгот хүрэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.

  • Оролцоо - Цахим спортод эмэгтэй хүмүүсийн оролцоо байдаг, тэр нь хэвийн үзэгдэл гэдгийг нийтэд таниулсан контент бэлтгэн хүргэх

  • Арга хэмжээ - Хэлэлцүүлэг, тэмцээн, уулзалт зохион байгуулах 

  • Судалгаа - Цахим спорт сонирхогч эмэгтэйчүүдийн талаархи судалгаа хийх

  • Боловсрол - Боловсрол олгосон контент өөрсдөө болон бусадтай хамтран бэлтгэх

  • Аюулгүй орчин - esportsnews.mn-д тулгуурлан эсвэл бие даасан платформ, сүлжээ, сервертэй болох

Эмэгтэй тоглогч тамирчдыг “хачирхаж хардаг”, тэднийг хэн нэг эрэгтэй тоглогч, тамирчны найз охин учраас гэдэг ойлголт байсаар л байна.
Аав нь хүүтэйгээ тоглох нь энгийн үзэгдэл, тэгтэл ээж хүүтэйгээ тоглох нь бараг л нүд орой дээр гарам үйлдэл болдог.

 

Энэ төсөл нь оролцогчид, санаачлагчид, цахим спортын баг, тамирчин, байгууллага, стриймэрүүд, бизнессийн байгууллага, төрийн бус байгууллага, нэр бүхий нөлөөлөгчид, уламжлалт спортын баг, тамирчид, дасгалжуулагч зэрэг хэн бүхэнд нээлттэй төсөл.

Цахим спорт, видео тоглоомын салбарын охид бүсгүйчүүдэд зориулсан энэхүү төсөл Танд ч бас хамаатай.

Та бидэнтэй хамтарч ажиллахаар бол дараах хаягаар хандана уу?

Та бүхэнд баярлалаа.

119 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page