top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын эрүүл мэндийн хөтөлбөр

Охоя мужийн спортын гэмтлийн эмнэлэг цахим спортынхонд зориулсан цахим спортын эрүүл мэндийн хөтөлбөрийг эхэллээ.

Цахим спорт хөгжихийн хэрээр тамирчдын гэмтлийн талаар ярих цаг аль хэдийн болжээ.  Энэхүү хөтөлбөр нь цахим спортын тамирчдын гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, одоогийн гэмтэл бэртэлд туслах зорилготой юм

Кливленд клиник нь 2018 онд цахим спортын тамирчдыг эмчлэх хөтөлбөрийг биеийн тамирын дасгалжуулагч Жейсон Круикшанктэй хамтран Esports Medicine Programm  эхлүүлжээ.

Круикшанк хэлэхдээ "

Цахим спортын тамирчид олон цагаар тоглож, дасгал сургиулалтад олон цагийг өнгөрөөдгөөрөө уламжлалт тамирчдаас тийм ч их ялгаатай биш. Гэхдээ цахим спортын тамирчдад учирч буй гэмтэл нь уламжлалт спортын тамирчдад элбэр тохиолддог булчингийн сунгалт, шөрмөс тасрах, тархи доргилт биш юм. Тэдний хувьд маш хурдтайгаар, маш олон давтамжтайгаар, маш богино хугацаанд дахин давтагдах үйлдлүүдийг хийдэг тул шөрмөс татах, илүү их шөрмөсний үрэвсэл бий болох, огцом хатгаж өвдөх зэрэг нь мэдрэлийн эд эсэд ч нөлөөлдөг.”

Эмч нарын багийнхны хувьд "Бид илүү их хөдөлгөөнийг сурталчлах, дасгал сургуулилт хийх, булчингийн тэнцвэргүй байдлыг арилгахад анхаарлаа хандуулахыг үнэхээр хүсч байна. Бид зүгээр л сунгалт, сунгалт, сунгалт гэхээсээ илүү хүчний дасгал, кардио дасгалууд хийж болох эсэхийг мэдмээр байгаа юм.

Охоя мужийн их сургуулийн цахим спортын Cavs Legion болон бусад багуудтай хамтран ажиллаж, тусгайлан бэлдсэн дасгал сургуулилтыг зааж өгөх, бие бялдрын болоод сэтгэцийн эрүүл мэндийн олон хөтөлбөрүүдийг хамтран  хэрэгжүүлж байна.

Цахим спортын эрүүл мэнд


Recent Posts

See All

Comments


Related Posts

bottom of page