top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2024.01.01-01.07)

2023 онд маш шаргуу ажилласан багийнхан маань мэдээллээ хүргэсээр л...

Ruthless Pro Series: Clash of Giants тэмцээний Season 3-ийн тухай бүрэн мэдээллийг эндээс уншаарай.

----

 BetBoom Dacha тэмцээний хаалттай болон нээлттэй шалгаруулалтын тухай мэдээ, багуудын солилцооны тухай мэдээллүүд оржээ.



Монголын Цахим спортын долоо хоног

Монгол улсын IHC E-Sports Dota2 баг шинэ оны анхны Tier-1 тэмцээн болох BetBoom Dacha: Dubai LAN тэмцээний хаалттай сонгон шалгаруулалтын дээд хүснэгтийн финалд шалгарлаа. Тэд эхний шатанд Филипин улсын Blacklist International багийг 1:0 харьцаатай, хагас шигшээд Talon Esports багийг 2:1 харьцаатайгаар тус тус буулгаж авсан.

----

Монгол улсын бас нэгэн мэргэжлийн баг болох Team Tough баг BetBoom Dacha: Dubai LAN тэмцээний 2 дугаар нээлттэй сонгон шалгаруулалтад  Тэд ZOL Esports, Nerdy Ninjas 747 багуудыг хожсон ч  IHC багт ялагдсанаар тэмцээнийг өндөрлүүлжээ.

Энэ тэмцээнд Team Kobolds бас оролцсон.

Хятад улсын PWA платформ дээр болж буй $20,000 шагналын сантай Asian Super League Season 1 тэмцээнд Монголоос ATOX Esports, The Huns Esports болон Монгол тоглогчидтой Team NKT багууд оролцсон боловч The Huns Esports баг тэмцээнийг орхисон бол ATOX Esports баг шигшээ шат руу шалгарсан боловч түрүүлж чадсангүй

----

The MongolZ esports club-аас 16 багийн дунд CS2 төрлийн тэмцээн зохиож The QUBE баг түрүүлжээ

Ruthless Pro Series: Clash of Giants тэмцээний Season 3-ийн Survival Stage-д Монгол улсаас 4Merical Vibes, Stalwart Esports, IHC Esports болон сонгон шалгаруулалтаас Astra Esports багууд оролцож байна.

 

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

Англи улсын Баруун Мидланд дүүрэгт энэ онд цахим спортын есөн арга хэмжээ  болно. Үүнтэй холбогдуулан Commonwealth Games арга хэмжээний 3 сая фунт стерлингийн санхүүжилтээс авахаар болжээ. Дүүргийн болон Их Британийн засгийн газар зохион байгуулагчдад 70 сая фунт стерлингийг хуваарилж, үүнээс 2024 оны 4-р сарын 26-28-ны хооронд ESL One Birmingham-д 145,000, 9-р сарын 5-8-ны хооронд Солихуллд болох SuperDome esports тэмцээн 250,000 тус тус зарцуулна.

-----

2023 оны 12-р сарын 29-нд Nvidia шинэ RTX 4090D график картаа зарлалаа. Энэ нь АНУ-ын сүүлийн үеийн экспортын хяналтад нийцүүлэн Хятадын зах зээлд тусгайлан зориулан зарим үзүүлэлт нь буурч байгаа юм. Nvidia 4090D нь видео тоглоом болон контент бүтээх тал дээр ойролцоогоор 5%-иар удаашрах болно гэж Nvidia мэдэгджээ. RTX 4090D нь Хятад дахь анхны 4090-той ижил үнээр буюу 12,999 юань (1,800 доллар) байх болно. Жинхэнэ 4090-ийг албан ёсны жижиглэнгийн худалдаачид борлуулах боломжгүй болсон бөгөөд зөвхөн гуравдагч этгээдээр дамжуулан 2 дахин, зарим тохиолдолд бүр 3 дахин өндөр үнээр авах боломжтой.


P. PLAYERS and TEAMS

Францын цахим спортын Team Vitality байгууллага League of Legends төрлийн эмэгтэй багийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн хамтын ажиллагаагаа сунгаж байгаагаа зарлалаа. Ингэснээр Team Vitality-ийн илүү олон улсын шинжтэй байгууллага болох, эмэгтэй тамирчдыг дэмжих, гадаад үзэгчдийн сонирхлыг татах зорилготой юм. Мөн эмэгтэйчүүдийн лигийн эхний гурван слотод багтах, холимог бүрэлдэхүүнтэй тэмцээн болох Mastercard Nexus Tour-д оролцох явдал юм.

-----

13 настай Уиллис Гибсон  бидний сайн мэдэх Тетрис тоглоомын дээд амжилтыг тогтоолоо. Програм хангамжийн инженер Алексей Пажитновын зохион бүтээж, 1989 онд анхны Nintendo Entertainment System дээр гаргасан Тетрис нь зөвхөн хиймэл оюун ухаан л хамгийн дээд түвшинд хүрнэ гэж тооцож байжээ.


O. ORGANIZATIONS

Тэмцээн зохион байгуулагч BLAST байгуулга Cloud9, Falcons, Virtus.Pro, Team Spirit, GamerLegion багуудтай 2024 онд хамтарч ажиллахаар болжээ. BLAST энэ сарын 22-ноос эхлэн 16 багуудын дунд зохиох тэмцээнээ эхлүүлнэ.

Cloud9 баг нь цахим спортоос бүр мөсөн гарахаар шийдсэн EG-ийн эрхийг,  бусад багууд нь шинээр нэмэгдсэн дөрвөн квотыг $350,000 худалдан авсан гэж HLTV.org мэдээлсэн аж. ESL, BLAST зэрэг зохион байгуулагчид 2025 оноос эхлэн хөгжүүлэгч Valve-ийн чансаагаар,  эсвэл нээлттэй сонгон шалгаруулалтаас гарсан багуудыг урих юм.  

 

R. REGULATIONS

Хятадын засгийн газраас хэрэгжүүлэх гэж байсан нэлээд хатуу хуулийн төслийг буцаах болсон билээ. Учир нь энэ заалтын улмаас нэг өдрийн дотор Хятад улсын видео тоглоомын зах зээл асар их хэмжээний орлогоо алдаж, Tencent зэрэг томоохон хөгжүүлэгч нар нэг өдрийн дотор 80 тэрбум долларын алдагдал хүлээсэн. Дотоодын томоохон компаниудын эсэргүүцэл, хамгийн гол нь эдийн засгийн хохирлоос болж хуулийн төслийг буцаасан билээ. Түүгээр ч зогсохгүй засгийн газрын хэвлэл, нийтлэлийг хянадаг төрийн байгууллагын албан тушаалтан хэвлэлийн албаны дарга Фэн Шишин ажлаас нь чөлөөлөв.  

-----

Солонгос улсын видео тоглоом хөгжүүлэгч Nexon компани MapleStory тоглоомын item худалдан авах журамдаа өөрчлөлт оруулсанаа хэрэглэгчиддээ мэдэгдээгүй, тэднийг хуурсан хэргээр Солонгосын Шударга Худалдааны Хорооноос хамгийн өндөр 11.6 сая ₩ (8.9 сая доллар) торгууль ногдуулжээ. Хэрэглэгчиддээ огт мэдэгдэлгүйгээр худалдаа хийх бүрд 2000 ₩ (1.50 доллар) хураамж авдаг байжээ. 2010 оноос хойш хэд хэдэн өөрчлөлт хийсэн боловч огт мэдэгдээгүй юм байна. Nexon өмнө нь 2018 онд 944.5 сая ₩ ($722,189) торгуульж байсан.

----

Япон улс Apple, Google зэрэг томоохон технологийн компаниудад чиглэсэн тусгай зохицуулалтыг “апп дэлгүүр ба төлбөр тооцоо, хайлтын систем, хөтөч, үйлдлийн систем” гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хийнэ. Шударга Өрсөлдөөний хороо эдгээр журмыг зөрчсөн компаниудад торгууль ногдуулах эрх мэдэлтэй болно Үүнтэй төстэй зохицуулалтыг Европ болон Өмнөд Солонгос зэрэг бусад оронд нэвтрүүлж байна.

 

T. TOURNAMENTS and EVENTS

Riot Games нь Mid Seasonal Invitation 2024 форматад томоохон өөрчлөлт оруулав.

Эдгээр өөрчлөлтөөр ялалт байгуулсан баг нь Mid Seasonal Invitation аварга болоод зогсохгүй, 2024 оны LOL Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авна. MSI 2024 энэ хотод 5-р сарын 1-19-ний хооронд БНХАУ-ын Ченду хотод болох гэж байгаа нь энэ хотод анх удаа зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээний жилийн анхны олон улсын тэмцээн болохын хувьд Legends Legends Mid-Season Invitational (LoL MSI) нь Өвөл, Хаврын хооронд зохиогддог LEC-ээс бусад тохиолдолд хавар, зуны улирлын хооронд болдог.

-----

Ruthless Pro Series: Clash of Giants тэмцээний Season 3-ийн Survival Stage-д Монгол улсаас 4Merical Vibes, Stalwart Esports, IHC Esports болон сонгон шалгаруулалтаас Astra Esports баг орж ирснээр 4 баг оролцоно.

Survival Stage

·       Зүүн өмнөд ази болон Өмнөд азиас сонгон шалгаруулалтаас бүс бүрээс шалгарсан 10 баг дээр PMGC 2023 тэмцээнд оролцсон 22 баг болон тусгайлан уригдсан 4 баг нэмэгдэн нийт 36 баг А болон В гэсэн 2 хэсэгт хуваагдана.

Last Chance

·      1.12 - 1.13 хооронд Survival Stage-ээс орж ирсэн 16 багуудын хооронд болж эхний 6 баг Playoffs шатанд шалгарна.

Playoffs

·      1.14 - 1.19 хооронд Survival Stage-ээс 20 баг;  Last Chance-ээс 6 шалгарсан баг дээр нэмэгдэн өмнөх season-ийн аварга баг нийт 27 баг 3 хэсэгт хуваагдан тоглож эхний 18 баг цааш Grand Final-д шалгарна.

Grand Finals

·      1.21 - 1.24 хооронд 4 өдрийн 24 тоглолт тоглоно.

 

S. STATISTICS

Видео тоглоомын зөвшөөрөл хариуцсан зохицуулагч Үндэсний Хэвлэл, Хэвлэлийн Захиргаа (NPPA) 2023 онд 1075 видео тоглоомын нэрийн ISBN лицензийг олгосон. Үүнд дотоодын 977 тоглоом, импортын 98 тоглоом багтсан байна. 2022 онд 512 тоглоом,  2021 онд 755 видео тоглоом батлаж байснаас хамаагүй их тоо юм. Сүүлийн сард гэхэд л дотоодын 105 тоглоом, импортын 40 тоглоомд зөвшөөрөл олгожээ.

-----

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2024 оны 1-р сар

1.1  – 1.4-нд Asian Super League Season 1. CS2.

1.4 – 1.6-нд BetBoom Dacha: Dubai шалгаруулалт. Dota2.

1.4 – 1.24-нд Ruthless Pro Series: Clash of Giants Season 3. PUBGM.

1.14 – 1.15-нд Зүүн Азийн нээлттэй шалгаруулалт. (CS2. PGL Major Copenhagen 2024)

1.19 – 1.21-нд Зүүн Азийн хаалттай шалгаруулалт. (CS2. PGL Major Copenhagen 2024)

1.26 – 1.28-нд eXTREMESLAND 2023. CS2

1.26 – 1.28-нд IEM KATOWICE 2024. CS2

2.26 – 2.28-нд Ази-Номхон далайн бүсийн RMR. (CS2. PGL Major Copenhagen 2024)


コメント


Recent Posts

bottom of page