top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2023.09.25-10.01)

Хятад улсын Ханжоу хотод болж буй Азийн наадмын цахим спорт Dota 2 төрөлд Монгол улсын баг мөнгөн медаль хүртлээ.

E esportsnews.mn мэдээллийн сайт дээр

----

esposrtnewsmn Нүүр Номын хуудсан дээр

Asian Games 2022 наадмын тухай мэдээлэл 6, CS төрлийн тэмцээний тухай мэдээ 6, MLBB төрлийн тухай мэдээ болон тэмцээний мэдээ 3 удаа, CS багуудын солилцоо, шинээр гарсан тоглоомын 10 болон бусад мэдээллийн талаар нийт 29 мэдээ оржээ

Монголын цахим спорт

Хятад улсын Ханжоу хотод болж буй Азийн наадмын Esport Dota 2 төрөлд Монгол улсын баг мөнгөн медаль хүртлээ.

-----

MESA League Dota 2 төрлийн 50 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн 10-р сарын 24-нд шилдэг зургаан багийн дунд зохиогдоно. Тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарах дөрвөн баг, MESA Champions: Fall тэмцээний 1, 2-р байранд шалгарсан багууд шууд оролцох эрхтэй.

Малайз улсад болох M5 Дэлхийн аваргын урьдчилсан шат, M5 WILDCARD эрхийн төлөөх тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох багийг шалгаруулах "ESN National Championship 2023: MLBB" тэмцээний Team Lilgun түрлүүлж, 16,000,000 төгрөгийн мөнгөн шагнал болон энэ оны 11сард зохион байгуулагдах M5 Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний Wild Card шатанд оролцох эрхийг авлаа

MESA-аас зохион байгуулсан VALORANT төрлийн MVT One тэмцээн Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн Fall, Unified Edition, Wildcard гэсэн гурван тэмцээнээс шилдэг 4 багийг тодруулсан. 9-р сарын 26-28-ны өдрүүдэд 17,000,000 төгрөгийн шагналын сантай FINALS тэмцээнд

1. BLUE PHOENIX баг 1-р байр, Аварга цол, ₮13,000,000

2. Team Kobolds баг 2-р байр,

3. Shugden Business баг 3-р байрыг тус тус эзэлжээ.

#CS: GO

Визний асуудлаас үүдэн The Mongolz баг BLAST Premier Fall American Showdown тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Тэднийг Хойд Америкийн сонгон шалгаруулалтад 2р байр эзэлсэн Party Astronauts баг орлохоор болсон байна.

S SPONSORSHIP and PARTNERSHIP

Цахим спортын тэмцээнийг зохион байгуулагч BLAST компани сүүлийн санхүүжилтийн хүрээнд 12.7 сая евро (~11 сая орчим доллар) цуглуулжээ. Данийн Экспорт, хөрөнгө оруулалтын сан (EIFO), хэд хэдэн дотоодын хөрөнгө оруулагчид BLAST-ийг дэмжжээ.

REGULATIONS

Видео тоглоом, программ хангамж хөгжүүлэгч Epic Games ажилчдынхаа 16 хувийг цомхотгож байна. Гэхдээ ихэнхи нь 2019 онд Psyonix-оос худалдан авсанRocket League тоглоомын багийнхан нэлээд өртөж байгаа бололтой.

TOURNAMENTS and EVENTS

Их Британид төвтэй PROJEKT GAP цахим спорт, тоглоомын агентлагаас 4-р сард эхлүүлсэн PATHFINDERS нь League of Legends төрлийн эмэгтэйчүүдийн тэмцээн юм. Энэ тэмцээний 2023 онд болох үлдсэн цуврал тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Logitech G хамтран ажиллах боллоо.

-----

Хятад улс удахгүй болох Mobile Legends: Bang Bang Professional League Invitational 2023 (MPLI 2023) тэмцээнд оролцох гэж байгаа нь энэ оны эхээр тус улсад видео тоглоомын лицензтэй холбоотой зарим нэгэн зохицуулалт гарсаны дараах анхны олон улсын тэмцээн юм.

STATISTICS

Esports мэдээллийн платформ Streams Charts болон зах зээлийн судалгааны Niko Partners фирм Зүүн Азийн бүс дэх цахим спортын чиг хандлагыг задлан шинжилсэн тайлангаа нийтэлжээ. Уг тайланд 2023 оны эхний хагаст жилд Өмнөд Солонгос, Хятад, Японы зах зээлийн чиг хандлагыг онцолсон байна.

-----

Өмнөд Солонгосын хувьд League of Legends тоглоомыг нийт 157.19 сая цаг үзсэн нь нийт үзэгчдийн 16.8%-ийг эзэлдэг.

------

VALORANT төрлийг хувьд Японд 113.44 сая цаг үзсэн бол 2023 оны 1-р улиралд Японд хамгийн алдартай суваг бол VALORANT esports-ын Twitch дээрх япон хэл дээрх албан ёсны мэдээ байв. Тус суваг 2023 оны эхний зургаан сард ердөө 14 сая гаруй цаг үзсэн байна.

-----

Streams Charts-аас гаргасан Хятадын зах зээлийн дүн шинжилгээгээр гар утасны Honor of Kings тоглоомыг бараг 5.7 тэрбум цаг үзсэн тоглоомоор тодорлоо. Legends 4.5 тэрбумаас бага цаг үзсэнээрээ хоёрдугаарт бичигддэг.

Цахим спортын тэмцээний хуваариуд:
2023 оны 10-р сар

MESA

10-р сарын 5-аас 10-р сарын 7. Dota 2 The Final

10-р сарын 11-оос 10-р сарын 13. MLBB

10-р сарын 16-оос 10-р сарын 20. CS 2 Pro series

The International

· 10-р сарын 12-оос 10-р сарын 15. Хэсгийн шат

· 10-р сарын 20-оос 10-р сарын 22. Плей-офф

· 10-р сарын 27-оос 10-р сарын 29. Финалын тоглолт

10-р сарын 4-өөс 10-р сарын 8. BLAST Premier: Fall American Showdown 2023

10-р сарын 10-аас 11-р сарын 12. LOL Worlds Championship

ESL Challenger Jönköping 2023:

· 10-р сарын 11-ээс 10-р сарын 12. Азийн нээлттэй шалгаруулалт

· 10-р сарын 28-аас 10-р сарын 15. Азийн хаалттай шалгаруулалт

ESL Challenger League S46. Хэсгийн шат:

· 10-р сарын 5-аас 10-р сарын 6. Week 3

· 10-р сарын 10-аас 10-р сарын 13. Week 4

· 10-р сарын 17-оос 10-р сарын 18. Week 5

· 10-р сарын 24-өөс 10-р сарын 25. Week 6

· 10-р сарын 31-ээс 11-р сарын 1. Week 7


2023 оны 11-р сар

ESL Challenger Atlanta 2023

· 11-р сарын 15-аас 11-р сарын 16. Азийн нээлттэй шалгаруулалт

· 11-р сарын 17-оос 11-р сарын 18. Азийн хаалттай шалгаруулалт

ESL Challenger League S46. Хэсгийн шат:

· 11-р сарын 7-оос 11-р сарын 8. Week 8

· 11-р сарын 15-аас 11-р сарын 16. Week 9

· 11-р сарын 21-ээс 11-р сарын 22. Final week:

11-р сарын 8-аас 11-р сарын 12. CSGO Asia Championships 2023

PUBG Mobile Global Championship 2023

M5 WILDCARD эрхийн төлөөх тэмцээн


2023 оны 12 сар

12-р сарын 5-аас 12-р сарын 10. Playoffs шат

11-р сарын 8-аас 11-р сарын 12. CSGO Asia Championships 2023

Global Esports Game 2023 in December

Comments


Recent Posts

bottom of page