top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2023.08.28-9.03)

IESF WEC-ийн DOTA2 төрөлд IHC E-Sports баг дэлхийн аварга боллоо. PMPL SAC 2023-д Stalwarts 5 дах удаагаа түрүүллээ.

ESPORTS in Mongolia

BLAST Premier Asian Qualifier тэмцээний финалын шатанд The Mongolz баг Хятад улсын 5yclone багийг 2:0 харьцаатай буулгаж авснаар энэ оны 10.4- 8-ний хооронд зохион байгуулагдах BLAST Premier: Fall American Showdown 2023 тэмцээнд оролцох эрхийг авлаа.

-----

CS:GO Asia Championships 2023 тэмцээнд оролцох эрхийн төлөө Монгол улсын ATOX Esports баг маань Хятад улсын Lynn Vision багт хожигдсоноор тэмцээнээ дуусгаж байна. Энэ тэмцээн нь 11.8-12-ны хооронд Хятад улсын Шанхай хотод зохиогдох $500'000 шагналын сантай юм.

-----

PPL S5 Pro div тэмцээнд ATOX Esports Хятад улсын Lynn Vision-д хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.

----

Румын улсад зохиогдож байгаа 15 дахь удаагийн Дэлхийн Электрон Спортын Аварга Шалгаруулах Тэмцээнд CS: GO төрлөөр Вьетнам (16-7), Аргентин (16-14) улсын багуудыг хожсонч, дараачийн тоглолтуудад хожигдон нийт дүнгээрээ 13-16-р байранд оржээ.

TEAM MONGOLIA IHC E-Sports vs Myanmar улсын багийг буулгаж авснаар “Дэлхийн аварга” боллоо. Тив бүрээс шалгарсан шилдэг 16 багаас ийнхүү Монголын баг тэргүүлж $50,000-н эзэд боллоо.

-----

TI2023 SEA бүсийн Lower Bracket-н Finals-д MGL Narman-ий Geek Fam Dota 2 баг Blacklist International багт 0:2 хожигдсоноор аялалаа энэ хүрээд өндөрлүүлж байна. ----- Эр-Рияд хотноо энэ оны 12-р сард зохиогдох Global Esports Games 2023 тэмцээнд Монгол улсаа төлөөлөх баг, тамирчдыг шалгаруулах MESA Champions: GEG EDITION 2023 тэмцээний Dota 2 төрлийн аваргууд тодорлоо. Эмэгтэй багуудаас Kobolds.fe баг, эрэгтэй багаас Тeam Tough GEG 2023 тэмцээний Азийн шалгаруулалтад өрсөлдөхөөр боллоо. 2022 онд зохион байгуулагдсан Global Esports Games тэмцээнд Dota 2 төрөл дээр Team Lilgun баг 3-р байранд, PUBG Mobile төрөлд 8-р байранд орж байсан.

PMPL South Asia Championship Fall 2023, Пакистан болон Зүүн Ази бүсийн нийт 16 баг өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас зургаан баг оролцсон юм. Дөрвөн өдрийн 24 тоглолтын үр дүнгээр Stalwart esports баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүллээ. Ингэснээр PMGC 2023 тэмцээнд Монгол улсаас 4Merical Vibes, NB esports, IHC esports багууд оролцоно.

IESF World Esports Championship Iași 2023 тэмцээнд оролцсон Team Lilgun xасагдах шатны хоёрдахь тоглолтдоо Индонез Улсын багтай хийн хожигдсоноор нийт дүнгээрээ 5-р байранд шалгарлаа.

SPONSORSHIP

Данийн цахим спортын байгууллага Astralis нь электрон барааны жижиглэн худалдааны Elgiganten компанитай гурван жилийн хамтын ажиллагааг баталгаажууллаа. Хэлэлцээрийн үр дүнд Astralis болон Elgiganten нар тоглогчид, хөгжөөөн дэмжигчид үзэгчид нартаа зориулан хэд хэдэн төслийг эхлүүлнэ. Үүнд тусгайлан төлөвлөсөн арга хэмжээнүүд, Astralis-ийн Counter-strike багийн тамирчидтай хийх уулзалт зэрэг орж байна.

-----

Dark and Darker тоглоомын хөгжүүлэгч Ironmace Games болон нийтлэгч Nexon-ийн хоорондох хуулийн байгууллага дээр асуудалтай байсан ч PUBG-ийн хөгжүүлэгч Krafton энэхүү IP дээр суурилсан гар утасны тоглоом бүтээхээр

8-р сарын 23-нд Ironmace Games-тэй студитэй хамтран лицензийн гэрээнд гарын үсэг зурав.

PLAYERS and TEAMS

The International 2023 оролцох багууд тодорлоо.

Dota Pro Circuit (DPC) оноогоор

o Team Liquid

o Gaimin Gladiators

o Evil Geniuses

o Shopify Rebellion

o Tundra Esports

o Talon Esports

o 9Pandas

o Team Spirit

o PSG.LGD

o beastcoast

o TSM

o BetBoom Team

Бүсийн сонгон шалгаруулалт

o Nouns Esports (Хойд Америк)

o Keyd Stars (Өмнөд Америк)

o Thunder Awaken (Өмнөд Америк)

o Entity (Баруун Европ)

o Quest Esports (Баруун Европ)

o Virtus.pro (Зүүн Европ)

o Azure Ray (Хятад)

o Team SMG (Зүүн Өмнөд Ази)

-----

ORGANIZATIONS

Тоглоом хөгжүүлэгч Garena өөрийн гар утасны Battle Royale тоглоомоо зарлалаа Free Fire тоглоомыг үндэсний аюулгүй байдлын үүднээс Энэтхэг улсад хориглоснос хойш жил хагасын дараа дахин зөвшөөрчээ. Тухайн үедээ Энэтхэгийн хамгийн том цахим спортын төрлүүдийн нэг болох энэхүү тоглоомыг 9-р сарын 5-наас эхлэн Free Fire India нэрээр татаж авах боломжтой бөгөөд тоглоход үнэ төлбөргүй хэвээр байх болно.

-----

Вьетнамын технологи, тоглоомын компани VNG Corp өөрийн охин компани болох VNG Ltd-ээр дамжуулан Nasdaq-д (IPO) гаргах хүсэлтээ 9-р сарын сүүл, 10-р сард арилжаалахаар зорьж байна. Tencent, Temasek зэрэг хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэй энэхүү VNGroup нь онлайн тоглоом, төлбөр тооцоо, үүлэн технологийн үйлчилгээ, Вьетнамын алдартай мессежийн Zalo програм зэрэг олон салбарт ажилладаг. 150 сая долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байна.

-----

Riot Games Энэтхэг дэх Valorant хэрэглэгчиддээ UPI (Unified Payment Interface) төлбөрийн системийг дахин нэвтрүүллээ. Энэтхэгийн тоглогчид Riot Valorant оноог буцааж авахын тулд 2021 онд UPI-г анх нэвтрүүлсэн боловч энэ оны 3-р сард хэрэглэгчдэд хүндрэл учирсан тул түр хугацаагаар зээлийн карт эсвэл PayPal ашиглаж байжээ.

REGULATIONS

Valve-ийн зүгээс сүүлийн саруудад Dota тоглогчдын дунд эрчээ авч байгаа 90 мянган smurfing хаягуудыг устгалаа. Smurfing хаягууд нь MMR оноо өндөртэй тоглогчидтой тоглохгүйгээр бага оноотой тоглогчидтой тоглохын тулд үүсгэдэг хуурамч хаяг юм.

-----

Valve-ийн зүгээс The Summer Client Update-ээ гаргаж баатруудын дүрүүдэд өөрчлөлт оруулахаас гадна, зарим нэгэн дүрмүүдэд өөрчлөлт оруулсан байна.

-----

Counter-Strike 2 ranked premier mode орж ирлээ!

- Бүсийн чансаа жагсаалт /regional leaderboard/

- Дэлхийн чансаа жагсаалт /world leaderboard/

- Шинэчлэгдсэн Inferno

- Талдаа 12 үетэй тоглолт

- Мап бүрийн тусдаа цол

Мөн өнөөдрөөс CS2 эрхийг аль болох олон хүнд өгч байгаагаа мэдэгдлээ. Та доорх шаардлагуудыг хангаж байвал эрх шууд авах нь:

-Prime status-тай

-Цол нь гарсан

-Limited test хэрэгжиж буй бүсийн тоглогч (META gaming)

TOURNAMENTS

IESF WEC буюу Дэлхийн аваргын тэмцээнд нийт Олон улсын Электрон спортын Холбоо (IESF) 2023 оны 8. ттт Румын улсад CS:GO, Dota 2, Tekken 7, eFootball, PUBG MOBILE болон Mobile Legends: Bang Bang төрлөөр өрсөлдөх 15 дахь удаагийн дэлхийн цахим спортын аварга шалгаруулах тэмцээнээ зохиолоо. 15 дахь удаагийн тэмцээний DOTA2 төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон IHC E-Sportsтив бүрээс шалгарсан шилдэг 16 багаас түрүүлж $50,000-н эзэд боллоо.

Ингэснээр IESF IASI 2023 тэмцээнд Монгол улс:

DOTA2 TEAM Нэгдүгээр байр

MLBB TEAMТавдугаар байр

CS:GO TEAM13-16 дугаар байр гэсэн амжилттайгаар оролцлоо.

STATISTICS

Esports-ын оролцоо хамгийн өндөр байгаа шилдэг 15 орныг харуулсан хүснэгт энд байна. Хэдийгээр АНУ дэлхийн цахим спортын хоёр дахь зах зээл гэж үздэг ч оролцооны хувьд ердөө 8 хувьтай байдаг гэж Statista-гийн мэдээнд дурджээ.

Улс орны оролцооны түвшин

  • Хятад 47%

  • Индонез 40%

  • Тайланд 39%

  • Тайвань 38%

  • Филиппин 36%

  • Вьетнам 30%

  • Малайз 29%

  • Хонг Конг 25%

  • Энэтхэг 22%

  • Саудын Араб 21%

  • Египет 20%

  • АНЭУ 19%

  • Сингапур 17%

  • Испани 17%

  • Ирак 16%

Энэ хүснэгт нь Өмнөд Азийн орнууд дэлхийн хамгийн өндөр оролцоотой байгаагийн тод үзүүлэлт юм.


Цахим спортын тэмцээний хуваариуд:

2023 оны 9-р сар

8-р сарын 19-өөс 9-р сарын 10 хүртэл LEC Season Finals (League of Legends)

8-р сарын 30-аас 10-р сарын 1 хүртэл ESL Pro League (CS:GO) түр завсарлана.

9-р сарын 7-оос 9-р сарын 8 дуустал MESA Champions: GEG EDITION 2023, Dota2

9-р сарын 6-аас 9-р сарын 10 хүртэл ALGS Championship (Apex Legends)

9-р сарын 6-аас 9-р сарын 10 хүртэл ALGS Championship (Apex Legends)

9-р сарын 11-ээс. ESN Mobile Legends: Bang Bang Үндэсний аварга шалгаруулах "National Championship 2023" MLBB төрлийн тэмцээн

9-р сарын 18-аас 9-р сарын 24 хүртэл DreamLeague S21 (Dota 2)

9-р сарын 23-аас 10-р сарын 8 хүртэл Азийн наадам

2023 оны 10-р сар

The International

  • 10-р сарын 12-оос 10-р сарын 15 хүртэл Хэсгийн шат

  • 10-р сарын 20-оос 10-р сарын 22 Плей-офф:

  • 10-р сарын 27-оос 10-р сарын 29 Финалын тоглолт

10-р сарын 4-өөс 10-р сарын 8 BLAST Premier: Fall American Showdown 2023

Мөн дараах тэмцээнүүд

ESL Challenger League S46

BLAST Premier: Fall Showdown

ESL Challenger: Jonkoping

-----

PUBG Mobile Global Championship 2023 11 сард

Global Esports Game 2023 in December


Эх сурвалж: esportsnews.mn esportsadvocate.net mark cai esportsinsider.com mesa.mn nikopartners.com


56 views0 comments

Recent Posts

bottom of page