top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2023.08.14-20)

PUBG Mobile Pro League, Өмнөд Азийн намрын тоглолтод 4Merical Vibes баг 226 оноотойгоор тэргүүллээ. #esportsnewsmn #weeklyesports #монголынцахимспорт

ESPORTS in Mongolia

ESL Challenger League S46 тэмцээний эхний долоо хоногийн тоглолтуудын дүн:

  • The Mongolz 2 хожил, 6 оноотой

  • TYLOO 2 хожил, 6 оноотой (sk0r)

  • Team NKT 1 хожил, 1 хожигдол, 3 оноотой (erkast, xerolte)

  • ATOX 1 хожил, 1 хожигдол, 3 оноотой

  • Clutch gaming 1 хожил, 3 оноотой

  • D13 1 хожигдолтой байна.

Тэмцээн 8 сарын 22-23-нд үргэлжлээд, түр завсарлан 10-р сараас эхэлнэ.

-----

PPL S5: Challenger division-ий сүүлийн тоглолтод Team NKT багийнхан ялалт байгуулснаар S5: Professional шатанд оролцох сүүлийн эрхийг авч чадлаа.

8.29-9.3-нд үргэлжлэх PPL S5: Professional шатанд The MongolZ баг урилгаар оролцоно.

-----

BLAST Premier: Fall Showdown 2023 тэмцээний Азийн бүсийн шалгаруулалт болох 5EArena Asian Cup тэмцээний 2-р нээлттэй шалгаруулалтын 26 багаас GEUD Gaming түрүүлж 8.21- 8.22-ны хооронд болох хаалттай шатанд оролцох боллоо. Team NKT, TYLOO, Team Eruption багууд оролцоно.

-----

PUBG Mobile Pro League, Өмнөд Азийн намрын тоглолтод

· 4Merical Vibes баг 226 оноотой ($9500, 1-р байр)

· Mabetex Esports баг 223 оноотой ($6500)

· Stalwart Esports баг 204 оноотой ($5000)

· NB Esports Nbes баг 175 оноотой ($4500)

· IHC ESPORTS баг 149 оноотой ($4250)

· Highvoltage DC баг 115 ($3500) оноотойгоор эхний 12 байранд шалгарч Өмнөд Азийн аваргын төлөөх тэмцээнд орох эрхээ авлаа.

SPONSORSHIP

ESL FACEIT Group (EFG) байгууллага компьютерийн ASUS брэндтэй хамтарч, ESL Pro League-ийн 18 дахь улирлын тоглолтын албан ёсны хамтрагч болох юм байна. Энэ үеэр видео тоглоомын ‘Strix’ зөөврийн компьютерээ танилцуулна. Тэдний хамтын ажиллагаа ноднин жилийн зунаас эхлэлтэй.

-----

Samsung, Google, Supercell нар хамтран Galaxy Battles: Superverse цуврал тэмцээнийг Clash of Clans, Brawl Stars, Clash Royale төрлөөр зохионо. Шилдэг тоглогчид Google Play бэлгийн карт, Samsung Galaxy Z Fold5, Tab S9+, Buds2 Pro төхөөрөмжүүдийн хамт 100 мянган долларын шагналын сангаас хуваалцана. Мөн тэмцээний аялалын зардлыг бас төлөх юм байна.

PLAYERS

CS: GO төрлийн Eruption багийн шинэ бүрэлдэхүүн:

  • fury5k

  • MagnumZ

  • NEUZ

  • ROUX

  • ariucle

  • BestronG (coach)

-----

CS: GO ахмад тоглогч Robin “flusha” Ronnquist Мягмар гарагт зодог тайлж байгаагаа зарлалаа. Тэрээр , гурван удаагийн Major-ийн аварга, дөрвөн удаа MVP (хамгийн үнэ цэнэтэй тоглогч)-ээр шалгарч байжээ. Швед гаралтай “flusha” 11 жилийн карьерынхаа туршид Fnatic, Cloud9, GODSENT багуудад тоглож, томоохон LAN тэмцээний 22 цомыг хүртсэн. Тэрээр өнгөрсөн нэг жилийг Шведийн гарааны компани болох EYEBALLERS-ийг бүтээхээр ажилласан.

ORGANIZATIONS

Цахим спортын сэтгүүлчид Jacob Wolf, Mikail Klimentov нар салбарын холбогдолтой шинэ медиа бий болгох үүднээс эхний хөрөнгө оруулалт татах, гишүүнчлэл татах зорилгоор Patreon-д нэгдлээ.

-----

Мобайл төрлийн тоглоом хөгжүүлэгч Zynga анхны блокчайн дээр тулгуурласан тоглоомоо гаргалаа.

-----

Кино стрийминг үйлчилгээний Netflix нь үүлэн технологит тулгуурласан видео тоглоомын анхны туршилтын хувилбараа эхлүүлж байна. Даваа гарагаас эхлэн Канад, Их Британи дахь зарим Netflix-ийн захиалагчид Netflix.com дээр тусгайлан сонгогдсон ТВ болон бусад төхөөрөмжөөр дамжуулан Netflix тоглоомуудыг үзэх боломжтой болно.

REGULATIONS

Counter-Strike 2 тоглоомын limited test хувилбар дээр

-Competitive Matchmaking түр хаасан

-Утааны хэлбэрт өөрчлөлт орсон

-Italy мап Deathmatch болон Casual дээр орж ирсэн

-Anubis болон Ancient мапууд хасагдсан

-Бусад косметик сайжруулалтууд зэрэг шинэчлэлүүд оржээ.

----

Esportsnews.mn MMR БУЮУ ӨӨРИЙН ЦОЛЫГ ХЭРХЭН ХУРДАН НЭМЭХ ВЭ? Дараагийн цуврал зөвлөмжөө оруулсан. ( Цуврал зөвлөмж дугаар 2 )

Зөвлөмж 5: Төв авахаас нааш хожсон гэж бүү бод!

Жижиг давууг авснаар та хэт өөртөө итгэлтэй болж батны хожсон мэдрэмж төрөх нь олонтаа. Гэхдээ Dota2 - т батны гэх ойлголт байдаггүй бөгөөд 50k Networth давуу байдлаас ч хожигдсон тохиолдол маш олон байдаг. Өөртөө хэт итгэж мал дээр явж байгаад Smoke мөргөж 5н баатарт баригдаж үхснээр тоглолт нүд ирмэх зуурт эргэж болдог.

-----

Trash talk цахим спортын нэг хэсэг мөн үү сэдвээр уншигчиддаа зориулан санал бодлоо бичлээ.

-----

Valve - с Dota2-ын 10 насны төрсөн өдөрт зориулж бөгөөд 9 сарын 7н хүртэл ялсан тоглолт болгоноосоо баярт зориулан гаргасан Treasure - г хожно.

Уг Treasure - т үе үеийн 13ш iconic item - ууд багтсан ба аль нэг нь унах юм байна.

TOURNAMENTS

$2,000,000 шагналын сантай Gamers8 тэмцээний PUBG төрлийн тэмцээнд Soniqs Esports баг тэргүүлж аваргын цомыг өргөлөө.

----

Soniqs баг 1-р байр $600,000

Twisted Minds 2-р байр $260,000

Question Mark баг 3-р байр $162,000

Danawa esports 4-р байр $129,000

-----

$1,000,000 шагналын сантай CS: GO төрөлд

Team Vitality 1-р байр, $400,000

Ence 2-р байр, $180,000

3-4-р байрт Heroic, G2 esports багууд орж тус бүр $80,000 шагнал авчээ.

STATISTICS

EVO буюу Evolution Championships Series нь анх1996 онд Street Fighter-ийн тэмцээн хэлбэрээр эхэлж, дэлхийн хамгийн том тулааны төрлийн эспортын тэмцээнүүдийн нэг болон хувирчээ. Энэ жилийн EVO арга хэмжээг 2022 оноос хойш үзсэн цагийн тоо 106%-иар, 2017 оныхоос 972%-иар тус тус өссөн байна. Мөн уг арга хэмжээ 399 мянга гаруй үзэгчтэй буюу түүхэн дэх хамгийн өндөр үзэгчтэй болжээ. Энэ оны 6-р сард гарсан Project L, Mortal Kombat 11, Tekken 7 зэрэг шинэ тоглоомууд өсөлтийн нэг шалтгаан болжээ.

 

Цахим спортын тэмцээний хуваариуд:

  • GEG Riyadh 2023 тэмцээнд DOTA2 төрлөөр улсаа төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй багийг тодруулах MESA Champions тэмцээн 8-р сарын 24-31 хооронд зохиогдоно.

  • ESN-ээс Mobile Legends: Bang Bang Үндэсний аварга шалгаруулах "National Championship 2023" MLBB төрлийн тэмцээн ирэх 9-р сарын 11нд эхлэнэ. Шагналын сан: 35,000,000₮8.22-8.23: ESL S46: Хэсгийн тоглолт

  • 8.24-8.25: IEM Sydney: Азийн шалгаруулалт

  • 8.26-8.28: BLAST Fall Showdown шалгаруулалт

  • 8.29-9.03: PPL S5: Professional шат

  • 8.26-9.03: WEC 2023

Comments


Recent Posts

bottom of page