Стикерийн орлогын хуваарилалтад өөрчлөлт орлоо
- esportsenewsmn
- May 31
- 1 min read
Valve компани IEM Cologne 2026 Major тэмцээнээс эхлэн CS2 Major тэмцээний стикерийн орлого хуваарилах системд томоохон өөрчлөлт орууллаа.
Шинэ системийн дагуу Major Shop болон Major Pass-аас олсон орлогын 50 хувь нь өмнөхийн адил тэмцээн зохион байгуулагчид, багууд болон тоглогчдод хуваарилагдах боловч мөнгийг хуваах арга бүрэн өөрчлөгджээ.

Өмнө нь баг, тоглогчдын орлого стикерийн борлуулалтаас шууд хамаардаг байсан бол одоо багийн чансаа болон тэмцээний амжилтад үндэслэн орлого хуваарилагдана.
Орлогоо хуваарилахдаа
Тэмцээн зохион байгуулагч — 5.0%
1-р байр — 2.85%
2-р байр — 2.53%
3-р байр — 2.25%
4-р байр — 2.25%
5-8-р байр — 2.00%
9-11-р байр — 1.78%
Мөн багт олгогдох орлогын 50 хувь нь байгууллагад, үлдсэн 50 хувь нь таван тоглогчид тэнцүү хуваарилагдана.
Өмнөх системээс юугаараа өөр вэ?
Өмнөх Major тэмцээнүүдэд орлого нь стикерийн борлуулалтаас шууд хамаардаг байсан. Тиймээс алдартай багууд болон од тоглогчид илүү их орлого олдог байв.
Өөрөөр хэлбэл, хуучин систем хөгжөөн дэмжигчдийн тоо, багийн нэр хүндийг илүү шагнадаг байсан бол шинэ систем нь тэмцээний үр дүн, спортын амжилтыг илүү үнэлдэг болж байна.
Ингэснээр цаашид CS2 Major тэмцээнүүдэд багийн үзүүлсэн амжилт нь стикерийн орлогоос авах хувь хэмжээнд шууд нөлөөлөхөөр болжээ.
CS2 Major тэмцээнүүдийн уламжлалын дагуу стикерийн борлуулалтын тодорхой хувийг оролцогч багууд, тоглогчдод хуваарилдаг бөгөөд энэ нь шагналын сангаас гадна багуудын хамгийн том орлогын эх үүсвэрүүдийн нэг болдог.
Valve өмнө нь Sticker Slab системийг танилцуулж байсан бөгөөд тоглогчид стикерээ charm хэлбэрээр зэвсэг дээрээ ашиглах боломжтой болжээ. Хожим нь хүсвэл Sticker Slab-ыг задлан стикерээ буцаан inventory-дээ авах боломжтой байсан.







Comments