top of page
  • Writer's pictureSase The Netrunner

Оны хамгийн сүүлийн TIER 1 тэмцээн болох ESL One Kuala Lumpur тэмцээний мэдээлэл!

Нийтлэлийг: Sase The Netrunner Энэ оны сүүлийн бөгөөд The International 2023 - н дараах Tier1 - т багтах томоохон тэмцээн болох ESL One Kuala Lumpur Малайз улсын нийслэл Kuala Lumpur хотын Malaysia International Trade and Exhibition Centre - т 12-р сарын 11- нээс 17 - ний өдрүүдэд LAN байдлаар зохиогдох юм.

Тус тэмцээнийг алдарт ESL One - с зохион байгуулж байгаа ба тус байгууллага нь Dota2 болон бусад Esport - н төрлүүд дээр мэдргэжлийн дээд лийгийг өндөр түвшинд хийж гүйцэтгэдгээрээ алдартай юм.

ESL One Kuala Lumpur, Source: Esportsnewsmn
ESL One Kuala Lumpur, Source: Esportsnewsmn

Тэмцээнд нийт 12 баг орох ба 4 багийг шууд урилгаар, үлдсэн 8 багийг бүс бүсийн сонгон шалгаруулалтаар тодруулах юм. Open Qualifier #1: 11-р сарын 12-13 - ны хооронд бүх Region - нд явагдаж эхний 3н байр Closed Qualifier-т шалгарна.

Open Qualifier #2: 11-р сарын 14-15 - ны хооронд бүх Region - нд явагдаж эхний 2 байр Closed Qualifier-т шалгарна.


Closed Qualifier: 11-р сарын 16-18 - ны хооронд бүх Region - нд явагдах ба Open Qualifier #1 болон #2 - оос шалгарсан багууд хоорондоо өрсөлдөж үндсэн тэмцээнд дараах байдлаар шалгарна:

  • Eastern Europe - 2 баг

  • Western Europe - 1 баг

  • MENA (Middle East North Africa) - 1 баг

  • China - 1 баг

  • SEA - 1 баг

  • NA - 1 баг

  • SA - 1 баг


Group Stage :

Багуудыг тус бүр 6 багтай Group A болон B гэж хуваах ба дотроо тойргоор Best of 2 series тоглож оноо цуглуулах юм. Group - ээ тэргүүлсэн 2 баг тэмцээний дараагийн шатны дээд хүснэгтээс, Group - ээсээ 3 болон 4 дүгээр байраар гарж ирсэн тохиолдолд доод хүснэгтээс тэмцээнийг үргэлжлүүлэх боломжтой болох юм. Харин 5 болон 6 дугаар байр эзэлсэн багууд тэмцээнийг өндөрлүүлнэ. Багууд хэсгийн шатанд ижил оноо авсан тохиолдолд 2 баг бол Best of 3 series, 3 баг бол тойргоор Best of 1 тоглож тэнцээг хагална.


Playoffs ( Double Elimination ):

Double elimination буюу дээд доод хүснэгтэт форматаар өрсөлдөх ба энэ шатны бүх тоглолтууд Best of 3 байх бол Grand Final буюу аваргын төлөө шалгаран гарж ирсэн 2 баг Best of 5 тоглож аварга баг тодрох юм.


Шагналын сан:

1-р байр: 300'000 USD

2-р байр: 175'000 USD

3-р байр: 120'000 USD

4-р байр: 85'000 USD

5-6 -р байр: 57'500 USD

7-8 -р байр: 47'500 USD

9-10 -р байр: 30'000 USD

11-12 -р байр: 25'000 USD тус тус хожих буюу нийт 1'000'000 USD байх юм.

Шууд урилга авсан багууд:

ESL one Kuala Lumpur
ESL one Kuala Lumpur, Source: ESL Dota2

  1. Team Spirit

  2. Gaimin Gladiators

  3. LGD Gaming

  4. Azure Ray

Гэсэн багууд өнгөрөгч The International тэмцээний эхний 4 байрыг эзэлсэн тул шууд урилга авчээ.


Нийтлэлийг: Sase The Netrunner

303 views0 comments

Comentarios


Recent Posts

bottom of page