top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спортын долоо хоногийн тойм (2024.6.03-6.09)

Монголын цахим спортын The MongolZ байгууллагын CS2 төрлийн The MongolZ баг АЭНУ-ын нийслэл Абу Даби хотод болсон Yalla Compass тэмцээнд түрүүллээ.

The MongolZ баг АЭНУ-ын нийслэл Абу Даби хотод болсон Yalla Compass тэмцээнд түрүүллээ. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг оролцсон юм. The MongolZ багийн тоглолтын үр дүнг үзүүлбэл:

  • Дани улсын Sashi багийг 16:14 харьцаагаар

  • Финланд улсын Ence багийг 13:7 харьцаагаар

  • Норвегийн Herioc багийг 13:9 харьцаагаар

  • Швед улсын Ninjas in Pyjamas багийг 13:6 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан юм.

  • Дани улсын Astralis багт 8:13 харьцаагаар хожигдсон ч хагас шигшээ тоглолтын хуваарь, үр дүнд нөлөөлөхгүй.

Хагас шигшээ тоглолтонд дэлхийд чансаагаараа 7-р т жагсдаг, Дани улсын Astralis багтай дахин тоглож 2:1 харьцаагаар хожиж аваргын төлөө тоглох эрхээ авсан юм.

Аваргын төлөө Ninjas In Pyjamas багтай өрсөлдөж 2:1 харьцаагаар аваргын цом, 200,000 долларын шагнал авлаа.

Энэ нь S-Tier түвшний тэмцээнд Ази баг 14 жилийн дараа финалд шалгарч байгаа явдал бөгөөд хамгийн сүүлд 2010 онд Солонгос улсын WeMade FOX баг World eSports Masters 2010 тэмцээнд хожиж байсан юм. (kr0's conner)

Монгол улсын тамирчин Б.Өсөхбаяр “910” нь HLTV, 1xBet-ийн үнэлгээгээр MVP (Most Valued Player) цолыг авлаа. Ази тоглогч анх удаагаа 1.25 үзүүлэлтээр S-Tier тэмцээний MVP болж байна.
 

ATOX Esports баг ESL Pro League S20-т оролцох эрхээ авлаа.  ESL Challenger League S47 тэмцээний гранд финалд Хятад улсын Lynn Vision багтай тоглож ялагдсан ч S20-т орор эрхэнд нөлөөлөхгүй.

 

ESEA Open S49 тэмцээнд өчигдрийн тоглолтод IHC Esports баг, The Huns Esports багууд 3-4-р байрт орсон бол, Team Aravt баг Хятад улсын Octagonal Disposition багтай нэгдүгээр байрын төлөө өрсөлдөнө. Тэмцээнд түрүүлсэн цор ганц баг ESL Challenger League S48-д оролцох эрхийг авах юм.

 

Харин The Huns Esports багийн хувьд ESEA Open тэмцээнээс хасагдсан ч цуглуулсан оноогоороо нийт 65 ESEA оноо (40+25) авсан болохоор ECL Relegation шатанд оролцох боломжтой болж байна. Relegation шатанд нийт 6 баг өрсөлдөж 2 баг нь ESL Challenger League S48-ийн эрхийг авна.

 

ESL Challenger League Season 47 Далайн бүсийн шалгаруулалтад Монгол дасгалжуулагч Г.Эрдэнэцогт “erKast”-ын Fly Quest баг түрүүлж ESL Pro League S20 орох эрхээ авлаа.


PUBGM Super League-ийн Төв болон Өмнөд Азийн бүсийн хаврын тэмцээнд манай улсын таван баг, Монгол залуусын удирддаг нэг баг оролцож байгаа билээ.

PMSL CSA Spring 2024 тэмцээний гурав дах долоо хоногийн тэмцээн өндөрлөлөө. Монгол улсын багууд

  • 4Merical Vibes - 654 оноотой

  • IHC esports - 503 оноотой

  • Falcons Force - 478 оноотой

  • Stronger esports - 332 оноотой

  • Stalwart esports - 281 оноотой

  • WAOW Esports - 279 оноотой.

Дараах багууд 6-р сарын 13-15-нд үргэлжлэх шигшээ тоглолтод шалгарчээ.

  • 4Merical Vibes 

  • IHC esports

  • Falcons Force

  • Stronger esports

Монголын цахим спортын
Credit: 4merical Vibes

"MSC 2024 MONGOLIA QUALIFIER" тэмцээний Play-Off-ийн шатны тоглолтод

1100 багаас шалгарсан гурван багийн аваргын төлөөх тэмцээн 2024 оны 06-р сарын 08-нд UG Arena-д болж

  • IHC Esports The MongolZ тоглолтод IHC баг 3:1 харьцаагаар хожиж энэ зуны 6-7 сард Саудын Арабын Рияад хотноо Esports World Cup (EWC) тэмцээнд оролцох эрхээ авлаа. IHC esports баг тэмцээний аваргын цом, 15 сая төгрөгийн шагнал хүртлээ.

  • The MongolZ баг тэмцээний хоёрдугаар байр, 7 сая төгрөгийн шагнал хүртлээ.

  • Impostors баг тэмцээний гуравдугаар байр, 4 сая төгрөгийн шагнал хүртлээ.

  • Тэмцээний шилдэг тоглогч MVP-ээр IHC багийн тамирчин ZXAURA шалгарлаа.



Энэ оны 6-р сарын 19-23-нд болох Зүүн Өмнөд Азийн бүсийн шалгаруулалтад  Монгол улсын IHC esports, Prizm esports багууд тоглоно. Мөн энэ тэмцээнд Монгол тамирчидтай Bleed esports (Д. Төгстөр “Se"), MOUZ баг (Р.Нармандах "NARMAN") тоглодог, NaVi баг (О.Сүхбат "sanctity") багууд оролцоно.


Монголын цахим спортын 6-р сарын тэмцээний хуваарь
  • 5.22-6.16. PUBGM Super League – Төв болон Өмнөд Азийн бүс PUBGM

  • 05.31-06.02. Хаалттай шалгаруулалт, Riyadh Masters 2024 Dota2

  • 6.1-6.2. Nomadic Masters CS2

  • 06.03-06.06. Нээллтэй шалгаруулалт, The International 2024 Dota2

  • 6.4-ээс Ryadh Masters SEA, WE, EE qualifier Dota 2

  • 6.5- 6.9. YaLLa Compass 2024 CS2

  • 6.8-нд ESN MSC Final MLBB

  • 6.19-23. Зүүн Азийн шалгаруулалт. TI. Dota 2

  • 6.14-6.16. ESL Jonkopin CS2

  • 6.24-6.29. Elite League Season 2: Southeast Asia Closed Qualifier Dota2


Эх сурвалж: esportsnews.mn, two sentries, kr0’s conner,


Comments


Recent Posts

bottom of page