top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спортын долоо хоногийн тойм (2024.5.27-6.02)

Монголын цахим спортын CS2 төрлийн нэгэн гайхамшигт  үйл явдал Nomadic Masters 2024 тэмцээний аваргаар THE MONGOLZ тодорлоо. 100 мянган долларын шагналын сантай тэмцээний багуудыг жагсаавал:

·       1-р байр $50,000 The MongolZ

·       2-р байр $25,000 Bleed esports

·       3-р байр $15,000 Aurora gaming баг

·       4-р байр $10,000 Lynn Esports баг

·       Atox Esports

·       Chinggis Warrios

·       Gaimin Gladiators

·       OG



 

Эркаст дасгалжуулагчтай Fly Quest баг Далайн бүсийг төлөөлөн Intel Extreme Masters Dallas 2024 (DreamHack)-т өрсөлдөж Team Spirit, BIG багуудад хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.

 

The MongolZ багийн merchandise гарсан. Энэ удаагийн цувралаар ханцуйвч, малгайтай цамц, T shirt зэргүүдийг нэмсэн байна.

PUBGM Super League-ийн Төв болон Өмнөд Азийн бүсийн хаврын тэмцээнд манай улсын таван баг, Монгол залуусын удирддаг нэг баг оролцож байгаа билээ.

PMSL CSA Spring 2024 тэмцээний хоёр дах долоо хоногийн тэмцээний үзүүлэлтийг танилцуулбал:

  • Falcons Force 147 оноотой 

  • IHC esports 142 оноотой

  • 4Merical Vibes  139 оноотой

  • Stronger esports 97 оноотой

  • Stalwart esports 83 оноотой

  • WAOW Esports баг 75 оноотой

 

 MSC 2024 MONGOLIA QUALIFIER тэмцээний Play-Off-ийн шатны тоглолтод 1100 багаас IHC esports, Hello there MP, Aquille, Final Epilogue, The MongolZ, Blaze esports, Imposters, So close багууд оролцсон билээ. Шөвгийн дөрөвт IHC esports, Aquille, The MongolZ, Imposters багууд өрсөлдөн 06.08-нд UG Arena-д Lower Bracket Final-аар The Mongolz vs IMPOSTORS тоглож, хожсон баг нь IHC esports багтай аваргын төлөө тоглоно.Түрүүлсэн баг нь Саудын Арабын Рияад хотноо Esports World Cup (EWC) нэрийн дор зохион байгуулагдах Mid Season Cup (MSC) тэмцээний Wild Card буюу урьдчилсан шатны эрхийн төлөө өрсөлдөх эрх авна.

 

Монголын цахим спортын 6-р сарын тэмцээний хуваарь
  • 5.22-6.16. PUBGM Super League – Төв болон Өмнөд Азийн бүс PUBGM

  • 05.31-06.02. Хаалттай шалгаруулалт, Riyadh Masters 2024 Dota2

  • 6.1-6.2. Nomadic Masters CS2

  • 06.03-06.06. Нээллтэй шалгаруулалт, The International 2024 Dota2

  • 06.04. Res Regional тэмцээний 3-р улирал Dota2

  • 6.4-ээс Ryadh Masters SEA, WE, EE qualifier Dota 2

  • 6.4-6.16 ESL Jonkopin CS2

  • 6.5- 6.6. YaLLa Compass 2024 CS2



  • 6.8-нд ESN MSC Final MLBB

  • 6.24-6.29. Elite League Season 2: Southeast Asia Closed Qualifier Dota2





Comments


Recent Posts

bottom of page