top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спортын долоо хоногийн тойм (2024.5-р сарын 6-12)

CS2 Fe

CS2-Female төрлийн MESA Pro Series: Female тэмцээн 5-р сарын 8-10-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд "S-TAW", "Shine", "The Cosmos", "Saaaave", "Seraphic" гэсэн 5 баг оролцсон ба тоглолтууд Single Elimination журмаар явагдсан. Grand final-ын шатанд "Seraphic" болон "S-TAW" багууд эн тэнцүүхэн өрсөлдөж 2:0 харьцаатайгаар "S-TAW" баг ялалт байгуулснаар IESF WEC-ийн Ази тивийн сонгон шалгаруулалтанд оролцох эрхээ авлаа. Тус сонгон шалгаруулалт нь БНХАУ-ын Чөндү хотод 9-р сарын 6-14-ний өдрүүдэд Азийн шилдэг багуудын дунд зохион байгуулагдана.

 

PUBGM Fe

Кастер Munzu саяхан PUBGM төрлийн эмэгтэй тоглогчдын дунд E4C girls тэмцээнийг зохиожээ. Тэмцээнд нийт 16 баг оролцож, хоёр хэсэг болон тогложээ. Цаашид улирал бүр уламжлал болгон зохионо.

 

Valorant

Манай улсын Kobolds баг Valorant Challengers тэмцээнд шалгарлаа. Тэд Promotion & Relegation шатны тоглолтуудаа амжилттай дуусгаж HK/TW Split 2 тэмцээнд орох эрхээ авчээ.  Энэхүү тэмцээнд анх удаа Монгол улсын баг оролцох эрхээ авч байгаа юм. VALORANT Challengers HK/TW Split 2 тэмцээнд нийт 8 баг оролцож байгаа бөгөөд шагналын сан нийт $23,000 юм. Тэмцээний тоглолтууд 6/05-7/11 хүртэл зохион байгуулагдана.

Kobolds багийн бүрэлдэхүүн:

  • Orgil

  • nex1

  • BE

  • 123

  • Answerz

  • mMbr (Coach)

 

ESL Pro League S19

CS2 төрлийн чансаа өндөртэй тэмцээнүүдийн нэг ESL Pro League-т The MongolZ баг Play Off шатны тоглолтод Virtus Pro багтай өрсөлдөж 1:2 харьцаагаар Virtus Pro багийг хожлоор өндөрлөлөө. Тэд тэмцээний 9-12-р байрт орлоо.

Play In шатанд Falcons багийг 2:1 харьцаатай, G2 багийг 2:0-ийн харьцаатай хожиж The MongolZ баг Play Off шатанд шалгарсан. Гуравдах тоглолтоо дэлхийд чансаагаар хоёрт жагсдаг Франц улсын Vitality багтай хийж 0:2 харьцаагаар хожигдсон хэдий ч Play Off шатны Round 12 ангилалд өрсөлдөхөөр болсон билээ.  

 

ESL Pro League Season 19 тэмцээний бүх тоглолтыг MESA албан ёсны эрхтэйгээр нийтдээ 85 орчим цагийн шууд нэвтрүүлэг хийсэн бол, META суваг зөвхөн Монгол улсын The MongolZ багийн тоглолтыг давхардсан тоогоор 525 мянган хүнд хүргэжээ.

 

Nomadic Masters

100’000$ ийн шагналын сантай "Nomadic Masters" тэмцээний цомын төлөө Европ тивийн 4 баг, Ази тивийн 4 багийн тоглолт 5 сарын 28-30 ны өдрүүдэд MESA LAN Studio-д, 6 сарын 1,2-ны өдрүүдэд Steppe Arena-д зохионо.

Nomadic Masters тэмцээнд оролцогч багууд:

🇪🇺 OG Esports

🇨🇳 Lynn vision

🇲🇳 The Mongolz

🇩🇰 Gaimin Gladiator

🇪🇺 Aurora (Apeks баг бүрэлдэхүүнээ чөлөөлсөн тул тэдний оронд)

🇪🇺 Bleed

🇲🇳 Chinggis Warriors

🇲🇳 MPS Finals winner

 

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч 1xBet, дэмжигч байгууллага UBCab - Онлайн такси үйлчилгээ ажиллаж байна.

 

MPS: Finals

MPS: Finals тэмцээн нь 5 сарын 15-18 ны өдрүүдэд Монгол улсын шилдэг 6 багийн дунд өрнөн түрүүлсэн баг нь Nomadic Masters, IESF WEC тэмцээний эрхийг авна.

MPS: Finals тэмцээнд оролцох багууд:

  - The Mongolz

  - Atox Esports

  - Chinggis Warriors

  - IHC Esports

  - The Huns


Mid Season Cup (MLBB)

Mid Season Cup /MSC/ тэмцээний Wild Card буюу урьдчилсан шатны эрхийн төлөөх "MSC 2024 MONGOLIA QUALIFIER" тэмцээнд нийт 1188 баг бүртгүүлсэнээс 1000 баг өрсөлдөж, хоёр удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтаас 32 баг тодорлоо. 5-р сарын 13-19-ний хооронд Play In шатны тоглолтууд эхэлнэ. Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг Wild Card дээр шалгаран цааш үргэлжүүлвэл EWC-д оролцох эрхтэй болно.  


PUBGM National Champioship 2024: ROAD TO IESF 

 PUBGM National Champioship 2024: ROAD TO IESF ( MESA PREMIER STAGE 2 ) тэмцээнд 20 баг, гурван өдрийн турш өрсөлдөн аваргаа тодрууллаа.

Нийт 5 хоног үргэлжилсэн "PUBG MOBILE NATIONAL MASTERS 2024" тэмцээнийг MESA - Mongolian Esports Association болон WAOW GG-нар амжилттай зохион байгуулж үндэсний шигшээ багаар  амжилттай тодрууллаа. IHC E-Sports "IESF WORLD ESPORTS CHAMPIONSHIP 2024 тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхээ авлаа.

 

DOTA2

PGL Wallachia Season 1 тэмцээнд Tundra Esports баг визний улмаас оролцох боломжгүй болсон бол тэднийг MOUZ орлож тус тэмцээнд оролцон одоогоор нэг хожил, хоёр ялагдалтай байна.

 

90 мянган долларын шагналын сантай Kobolds Rave Dota 2 тэмцээнд Монгол улсын IHC esports баг урилгаар оролцож 5-6-р байранд эзлэв.


コメント


Recent Posts

bottom of page