Олон Улсын Цахим спортын Холбооноос зохион явуулдаг Дэлхийн Цахим Спортын Аваргын тэмцээн 16 дахь удаагаа 2024 оны 11-р сарын 11-19-ны хооронд Саудын Араб улсын Рияад хотод болно.
Тэмцээний төрөл, ангилал, улсууд
Энэ удаагийн дэлхийн аваргын үеэр цахим спортын 5 төрлөөр, 7 ангилалаар явагдана.
CS2 fe
MLBB fe
PUBGM
e-football
CS2
Dota2
MLBB
Дээрхи төрөл, тэмцээн бүр нь бүс болгонд өөр өөр эрхтэй байна. Үүнийг төрлөөр ангилан үзүүлбэл (улсуудын тоо давхардаж байгаа):
CS2 female ангилалд 62 улс
MLBB female ангилалд 49 улс
CS2 төрөлд 98 улс
Dota 2 төрөлд 81 улс
MLBB төрөлд 88 улс
PUBG Mobile төрөлд 95 улс
eFootball төрөлд 125 улсын тамирчид ур чадвараараа өрсөлдөнө.
Бүс бүсээр тодорхойлбол:
Америк тив 21 улс
Ази тив 41 улс
Африк тив 22 улс
Европ тив 43 улс
Тэмцээний үе, шат
Үндэсний аварга шалгаруулах тэмцээн.
Нийт 130 орны Цахим спортын төв байгууллага нь сонгосон төрлүүдээр Үндэсний аварга багууд, тоглогчидоо шалгаруулна.
Бүсийн аварга шалгаруулах тэмцээн
Ази, Номхон далайн бүс (online шалгаруулалт 6.20-6.30-нд; offline шалгаруулалт 9.6-14-нд)
Африкийн бүс (online шалгаруулалт 6.10-6.19-нд; offline шалгаруулалт 8.17-21-нд)
Европийн бүс (online шалгаруулалт 7.05-7.25-нд)
Америкийн бүс (offline шалгаруулалт 8.24-9.1-нд)
Дэлхийн Аваргын тэмцээн
2024 оны 11-р сарын 11-19-ны хооронд Саудын Араб улсын Рияад хотод тус тус болно.
Ази, Номхон далайн бүс
Монгол улсаас DOTA2, MLBB, MLBB fe, PUBG Mobile, CS2 төрлөөр оролцох багуудыг Монголын Электроник Спортын Холбоо (MESA) энэ сараас эхлэн зохион байгуулах юм.
Ази, Номхон далайн бүсээс Дэлхийн Аваргын Тэмцээнд шалгарах багуудын эрхийн тоог үзүүлбэл:
PUBGM 6 эрх
e-football 40 эрх
CS2 6 эрх
Dota2 6 эрх
MLBB 7 эрх
CS2 fe 4 эрх
MLBB fe 5 эрх
2023 онд Румын улсад CSGO, Dota 2, eFootball цуврал, Mobile Legends: Bang Bang, PUBG Mobile, Tekken, CSGO fe төрлөөр орон орны баг тамирчид өрсөлджээ.
Энэ жил Саудын Араб улсад зохиогдох болсон нь тус улсаас 2030 он хүртэл цахим спортыг хөгжүүлэх хөтөлбөр, цахим спортын төв болох зорилготой нийцэж байна. Олон улсын эспортын холбоо (IESF) энэ тухай 2023 оны 9-р сард Өмнөд Солонгосын Пусан хотноо хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгсэн юм.
Comments