Дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн "Trailer Park Boys" баг оролцоно
- Ariunzayat Yunren
- Mar 26
- 1 min read
Монголын Электрон Спортын Холбооноос (MESA) зохиож буй Dota 2 төрлийн тэмцээн болж Trailer Park Boys баг түрүүллээ.

Тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалтад нийт 8 баг оролцсоноос
Trailer Park Boys
Forfun
ЯЧЁ123
RBB Gaming нар шилдэг 4 багаар тодорч, Semi-Final-ийн шатанд MESA Lan Studio-д өрсөлдөв.
MESA Champions: Road To IESF тэмцээний тоглолтууд:
· Single Elimination BO3 журмаар буюу багууд хожигдвол хасагдах учраас тоглолтын минут секунд бүр маш чухал.
· Нийт 4 баг оролцож байгаа ба шалгарсан 2 баг л Grand Final-ийн шатанд тоглоно.
· Semi-Final-ийн тоглолтууд BO3 харин Grand Final BO5.
Grand Final-ийн шатанд Trailer Park Boys болон ЯЧЁ123 багууд гал гарсан гайхалтай, эн тэнцүү 5 тоглолтыг үзүүлж 3-2 харьцаатайгаар Trailer Park Boys ялалтыг байгуулснаар MESA Champions: Road to IESF тэмцээний аваргаар тодров.
Trailer Park Boys багийн бүрэлдхүүн:
· А.Билгүүн “423”
· М.Батсайхан “seimei”
· Д.Төгстөр “Se”
· Б.Мөнх-Эрдэнэ “11”
· Р.Нармандах “NARMAN” гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Эх сурвалж: MESA
Comentarios