top of page

Азийн Наадам, цахим спортын тэмцээний ач холбогдлын талаар дүгнэлт гаргав

Хятад улсын Тяньжин хотноо 11-р сарын 3-5-ны өдрүүдэд Үндэсний спортын шинжлэх ухааны 13-р бага хурал дээр танилцуулсан Азийн наадам, цахим спортын арга хэмжээний талаархи судалгааны талаар товчлон танилцуулж байна.

Цэжян их сургуулийн үндэсний спортын судалгааны газар болон Төв Хятадын багшийн их сургуулийн үндэсний спортын судалгааны газрууд хамтран энэсудалгааг хийжээ.

Хамтарсан судалгааны аргачлал

Судалгааг цахим спортын тэмцээний үеэр газар дээрээс нь санал асуулга, ярилцлага болон бусад аргуудаар мэдээлэл цуглуулж, Tencent группээс гаргасан зарим мэдээллийг харьцуулан уг арга хэмжээний үр өгөөжийн талаар цогцоор нь, системтэйгээр үнэлэлт хийв.

Тэмцээний үзэгчид

Азийн наадмын цахим спортын үзэгчдийн зураг, зан үйлийн хэрэглээний онцлог дараах байдлаар үзүүлэв.

· үзэгчдийн бараг 60 орчим хувь нь 21-30 насныхан

· тэдгээрийн 40 орчим хувь нь их дээд сургууль, коллежийн оюутнууд

· үзэгчдийн тал нь Ханжоу хотынхон

· үзэгчдийн тал хувь нь ямар нэгэн видео тоглоом тоглодог

· үзэгчдийн 60% нь долоо хоногт 3-5 удаа цахим спортын стрийминг үздэг

· нэг хүнд ногдох цахим спортын жилийн хэрэглээ 1,883.88 юаньд хүрдэг



Азийн Наадам



Арга хэмжээнд өгсөн үнэлэлт

Судалгаанд оролцогчидын 80 гаруй хувь нь

· цахим спортын арга хэмжээ үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан

· цахим спортын арга хэмжээг "сонирхолтой", "сэтгэл хөдөлгөм" болсон

· тэмцээний үеэрх ложистик, аюулгүй байдал, үзэгчдийн хувьд мэдээлэл олж авахад хялбар, газар дээрх уур амьсгал өндөр

· бусад салбарыг сурталчлах, орон нутгийг сурталчлах, цахим спортын салбарын хөгжүүлэх, цахим спортын хэрэглэгчдийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан


Судалгаанд хамрагдагсдын онцлогууд:

· цахим спортын төслүүд болон цахим спортын карьерын талаар өндөр мэдлэгтэй

· цахим спортын карьерын хэтийн төлөвийг туйлын өөдрөгөөр харж байна.


Орон нутагт өгсөн өгөөж

Ханжөүгийн 19-р Азийн наадмын цахим спортын арга хэмжээний

эдийн засгийн үр өгөөж ойролцоогоор 260 сая юань

үүнээс эдийн засгийн шууд ашиг нь 78 сая 775 мянган юань

эдийн засгийн шууд бус үр дүн нь 182 сая юань болсоноос гадна нийгмийн үнэ цэнэ, байгаль орчны үнэ цэнийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.


Ханжөү хотын цахим спортын хэрэглэгчдийг дэмжиж, орон нутгийн хөгжил, аж үйлдвэрийн сүлжээ бий болгох, аялал жуулчлал, спортын салбар, хотын эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, нутгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, Ханжөү хотод олон улсын нөлөөг нэмэгдүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн.


Тайлангийн төгсгөлд энэхүү судалгаа нь

· Ханжөү хотын цахим спортын салбарын хөгжлийн туршлага, загварыг нэгтгэн дүгнэх

· Азийн наадмын дараа цахим спортыг цаашид хөгжүүлэх саналыг гаргах

· цахим спортын салбарын холбоо сүлжээ бий болгох, сайжруулахад туслах,

· цахим спортын салбарын бүтээн байгуулалтыг хурдасгах

· одоо бий болсон боломжийг ашиглан ТВ, Интернет, сонин хэвлэл, олон нийтийн платформ зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цахим спортын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх,

· цахим спортыг хуульчлах, эмх цэгцтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

· цахим спортыг хотын соёлд нэгтгэж, хотын цахим спортын түүхийг бий болгох

· өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой экосистемийг хурдан бий болгох

· салбарын мэргэжилтэнүүдийг бэлтгэх, тогтвортой байдлыг дэмжих шаардлагатай талаар зөвлөжээ.

Эх сурвалж: nikopartners.com gamethk.com


Commenti


Related Posts

bottom of page